Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгийн аймгийн 8 суманд 0.2-0.5 мм, Булган аймгийн 6 суманд 0.0-2 мм, Завхан аймгийн 5 суманд 0.0-0.9 мм, Орхон аймгийн 1 суманд 2.1 мм, Увс аймгийн 7 суманд 0.2-0.5 мм, Ховд аймгийн 3 суманд 0.0-0.2 мм, Хөвсгөл аймгийн 15 суманд 0.2-4.5 мм бороо орж, Дорнод аймгийн нийт нутгаар салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр, Ховд аймгийн Зэрэг суманд 18-27 м/с хүчтэй шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи говь болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Агаарын температур өдөртөө Говь-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж, Халх голын хөндийгөөр +3...+8 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13...+18 градус, бусад нутгаар +7...+12 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Шөнөдөө үүлшинэ, ялимгүй хур тунадас орно. Өдөртөө үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +7...+9 градус дулаан байна.

Төлөв байдал: 09-нд говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Хэнтийн уулархаг нутгаар, 10-нд Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр, 11-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 12-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 10, 12-нд нутгийн зарим газраар, 11-нд ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс, голын хөндий, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө -8...-13 градус, өдөртөө +1...+6 градус, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +20...+25 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +14...+19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -3...+2 градус, өдөртөө +9...+14 градус дулаан байна. 11-нд нутгийн хойд хэсгээр, 12-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

Гал түймэр:

Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 18:13 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ө-ийн хашаанд хураалттай 2 м.куб мод шатаж байсныг ажиллаж унтраасан.

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Наранбулаг багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 19:02 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 51 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн 8 метр хашаа, хураалттай барилгын материал, банз, шургааг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 12:30 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-гийн 2х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Гичгэнэ багийн “Дашгай” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 100 км, сумын төвөөс баруун урд зүгт 33 км/ малын саравч шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 11:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Жаргалтхаан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Х-гийн малын бууц шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 12:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн 2х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 13:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 3 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 14:03 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход 2 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 15:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 3 метр хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 16:05 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-гийн 8х8 метрийн хэмжээтэй байшин, эд зүйлийн хамт шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 16:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн хашаанд 2.1 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн “Бумбат” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 15 км/ малын саравч шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 17:54 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 51 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-гийн 10х8 метрийн хэмжээтэй малын саравчны дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 23:36 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн хураалттай 9 м.куб мод шатаж байсныг ажиллаж унтраасан.

Ой, хээрийн түймэр:

Дорнод аймгийн Халхгол сумын Ташгай багийн “Баянбүрд” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 300 км, сумын төвөөс баруун урд зүгт 55 км хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.07-ны өдрийн 10:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь 62 дугаар ангийн алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан 13:45 цагт цурамд оруулан 21:50 цагт бүрэн унтрааж, тус сумын Ташгай багийн иргэнд хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 300 га талбай өртөж шатсан.

Хэнтий аймгийн Мөрөн сумын Бүрээт багийн “Уртын хадаг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 25 км, сумын төвөөс зүүн зүгт 15 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.07-ны өдрийн 11:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Мөрөн, Хэрлэн сумын Мэргэжлийн ангийнхан хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 13:20 цагт цурамд оруулан 14:56 цагт бүрэн унтрааж, аймгийн Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газрын Байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн. Уг гал түймэрт 35 төл мал /15 хурга, 20 ишиг/ өртөж хорогдсон. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 2500 га талбай өртөж шатсан.

Дорнод аймгийн Чойбалсан сумын Хөх нуур багийн “Хоёр хярт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 160 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 100 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.07-ны өдрийн 11:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Чойбалсан, Чулуунхороот, Гурванзагал сумын Мэргэжлийн ангийхан, Улаанбаатар Төмөрзамын Баянтүмэн тасгийн ажилтнууд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 19:30 цагт цурамд оруулан 21:10 цагт бүрэн унтрааж, тус сумын Засаг даргын орлогчид хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 29000 га талбай өртөж шатсан.

Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Баянцогт багийн “Дунд-Ухаагчин” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 70 км, сумын төвөөс урд зүгт 40 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.07-ны өдрийн 15:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Жаргалтхаан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Жаргалтхаан, Баянмөнх сумын Мэргэжлийн ангийнхан хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 17:50 цагт цурамд оруулан 18:40 цагт бүрэн унтрааж, Баянцогт багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 400 га талбай өртөж шатсан.

Дорнод аймгийн Матад сумын Жаргалант багийн “Хөөт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 130 км, сумын төвөөс баруун зүгт 40 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.07-ны өдрийн 14:10 цагт хүлээн авсан. Ой, хээрийн гал түймрээс хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Матад сумын Мэргэжлийн ангийнхан хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 17:20 цагт цурамд оруулан 20:00 цагт бүрэн унтрааж, Жаргалант багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 2000 га талбай өртөж шатсан.

Дорнод аймгийн Халхгол сумын Ташгай багийн “Зүрх толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 460 км, сумын төвөөс баруун урд зүгт 140 км/ БНХАУ-ын талаас Монгол Улсын хилийн 1159-1163 дугаар тэмдэгтээр хээрийн гал түймэр орж ирсэн тухай дуудлагыг 04.07-ны өдрийн 14:53 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь 62 дугаар анги, Хилийн цэргийн 0198 дугаар ангийн алба хаагчид хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Урьдчилсан байдлаар түймрийн урт 8 км, өргөн 2 км орчим байна.

Дорнод аймгийн Чойбалсан сумын Хөх нуур багийн “Цагааннуур” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 150 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 100 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.08-ны өдрийн 06:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Чойбалсан сумын Хөх нуур багийн “Хоёр хярт” гэдэг газар гарсан хээрийн гал түймэр дээр ажиллаж байсан Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Чойбалсан сумын Мэргэжлийн ангийнхан хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Урьдчилсан байдлаар түймрийн урт 15 км, өргөн 8 км орчим байна.

Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Говь-Алтай аймгийн Тонхил сумын Тамч багийн “Долоо худаг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 190 км, сумын төвөөс зүүн урд зүгт 18 км/ 2026.04.08-ны өдрийн 00:07:24 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 00:14 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Тонхил сумын Засаг дарга болон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нараас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, Төгрөг сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрээгүй, учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Цас шаварт суусан: Говь-Алтай аймгийн Цогт сумын Баян-Өндөр багийн “Дөтийн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 245 км, сумын төвөөс зүүн зүгт 45 км/ Говь-Алтай аймгийн төвөөс Цогт сумын чиглэлд нөөцийн өвс, тэжээл тээвэрлэж явсан том оврын ачааны автомашин шаварт суусан тухай  дуудлагыг 04.07-ний өдрийн 15:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Мэргэжлийн ангийнхныг очиход иргэн Б-гийн “Dayun CGC4250" загварын 800 боодол өвс тээвэрлэж явсан том оврын ачааны автомашины урд 2 дугуй шаварт суусан байсныг 2 цаг ажиллаж татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Малчин өрхийн хаваржилтын нөхцөл байдалтай танилцаж, анхаарах асуудлын талаар санал солилцов

Түүнчлэн зарим сумын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нөхцөл байдалтай танилцахын зэрэгцээ өвөлд хүндрэлтэй орсон 8 аймгийн малчин өрхөөр орж, МУЗН-ийн өрхийн хэрэгцээнд шаардлагатай хүнсний багцыг хүргэсэн юм.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Он гарсаар 1214 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлагаар ажиллаж, 1568 хүний амь насыг авран хамгаалав

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 1568 хүний амь нас, 303 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.