Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт:  Архангай аймгийн 4 суманд 0.4 мм, Дорнод аймгийн 3 суманд 1-0.4 мм, Дундговь аймгийн 1 суманд 0.5 мм, Өвөрхангай аймгийн 6 суманд 0.6 мм, Сэлэнгэ аймгийн 2 суманд 0.2 мм цас орсон. Бусад нутгаар цаг агаар тайван хонолоо.

  Өнөөдөр:  Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, нутгийн өмнөд хэсгээр багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -2...+3 градус, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндий, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр +6...+11 градус, Говь-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь орчмоор +18...+23 градус, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +13...+18 градус, бусад нутгаар +3...+8 градус дулаан байна.

  Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй, салхи баруун хойноос секундэд 4-9 метр, +6...+8 градус дулаан байна.

Төлөв байдал:  07-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 08-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 09-нд төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 7-нд Алтайн салбар уулсаар, 8-нд говь, талын нутгаар, 10-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх,  Идэр, Тэс, Улз, Халх голын хөндийгөөр  шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус дулаан, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж  голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +6...+11 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +19...+24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө +1...-4 градус хүйтэн, өдөртөө +9...+14 градус дулаан байна. 

Гал түймэр:

Сэлэнгэ аймаг, Мандал сум Ширхэнцэг багийн “Хайлааст”-ын гудамжинд   /аймгийн төвөөс зүүн урд зүгт 238 км-т/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.05-ны өдрийн 10:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь  19 дүгээр ангийн алба хаагчдыгг очиход иргэн Э-ын 12х8 метрийн хэмжээтэй 2 давхар байшин шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 40 дүгээр хороо амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.05-ны өдрийн 14:11 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-ийн 2х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум 7 дугаар баг эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 04.05-ны өдрийн 15:50 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын 15 дугаар ангийн алба хааагчдыг очиход иргэн А-ын орон сууцны байранд эд хогшил шатаж байсныг  ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 15 иргэнийг гаргасан. 

. Ой, хээрийн түймэр:

- Хээрийн түймэр: Дорнод аймаг, Халхгол сум Ташгай багийн “Шувуут” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 280 км, сумын төвөөс баруун урд зүгт 120 км/ Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.04-ний өдрийн 11:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн Халхгол сум дахь Хилийн цэргийн 0198 дугаар анги, Халхгол сумын мэргэжлийн ангийн нийт 64 хүн, 10 автомашинтай түймрийг унтраахаар ажиллаж байна. Бүлгүүд түймрийн баруун зүүн хавирган дээр унтраах үйл ажиллагаа явуулж 04.06-ны өдрийн 00:50 цагт цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Хэнтий аймаг, Өмнөдэлгэр сум Чандгана багийн "Овоотын баруун салаа" гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 65 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 32 км-т/  Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.05-ны өдрийн 19:14 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Бэрх тосгон дахь 42 дугаар ангийн  алба хаагчид,  тус сумын байгаль орчны байцаагчаар ахлуулсан мэргэжлийн ангийн  нийт 10 хүн, 2 автомашинтай хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 18:50 цагт бүрэн унтраасан байсан. Уг гал түймэрт 1 га талбай өртсөн. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн орлогч, штабын дарга нарын чадавхжуулах сургалт, дадлагыг зохион байгууллаа

ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах сургалтын газраас төв орон нутгийн Онцгой байдлын байгууллагын газар, хэлтсийн орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэргэдэх ангийн штабын дарга, улсын нөөцийн ангийн захирагч, салбарын дарга, цэгийн эрхлэгч нарын чадавхжуулах сургалт, дадлагыг зохион байгууллаа.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

Мөн Онцгой байдлын алба хаагчдын хот дахь эрэн хайх, аврах чадавхыг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллахаар талууд тохиролцлоо.