Гол, мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

A- A A+

Иргэдийн  санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гол мөрний мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчсноос мөсөнд цөмрөх, автомашинтайгаа живэх, осолдох тохиолдол гарсаар байгаа юм.

Он гарсаар  өнөөдрийн байдлаар /2026.02.28/ Онцгой байдлын байгууллагын алба хаагчид гол, нуурын мөс цөмөрсөн 12 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ. 

Мөн Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр  хоёрдугаар сарын 21-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-25 см нэмэгдэж, 20-175 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон байна. Харин Эг, Хараа, Чулуут, Халх болон Сэлэнгэ мөрний адгаар мөсний зузаан 5 см нимгэрсэн байна.

Мөн зарим голуудын мөсний зузаан цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан нимгэрч, нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй  байна. 

Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг  анхааруулж байна. 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Архангай аймгийн багш нар “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн сургагч багшаар бэлтгэгдлээ

Тус сургалт нь боловсролын байгууллагын ажилтан, алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэг, дадлыг эзэмшүүлэхээс гадна хүүхэд, суралцагчдад аюулгүй амьдрах дадал хэвшил, эрсдэлийг зөв үнэлэх ойлголтыг багаас нь төлөвшүүлэхэд чиглэгдэж байгаа гэдгээрээ ач холбогдолтой юм.

Кубад 6.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Газар хөдлөлтийн чичиргээ Флоридад хүртэл мэдрэгдсэн аж.

Айл, өрх бүр цахилгааны аюулгүй байдлыг хангаж, эрсдэлээс сэргийлье

Үүнээс орон сууцны барилга байгуулламжид 1265 гал түймэр бүртгэгдсэн нь нийт дуудлагын 13.3 хувийг эзэлж байна.