“Буйр” нуурт живсэн тээврийн хэрэгслиийг 6 метрийн гүнээс татан гаргалаа

A- A A+

Дорнод аймгийн Халхгол сумын II багийн “Хошуу бургас” гэдэг газар аймгийн төвөөс зүүн урд зүгт 330 км, сумын төвөөс баруун хойд зүгт 70 км зайд “Буйр” нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан “Toyota Prius-30” загварын 6 зорчигчтой суудлын автомашин нуурын мөс цөмөрч живсэн, тухайн автомашинд зорчиж явсан 2 хүн эсэн мэнд гарч, 4 хүн живсэн дуудлагыг  энэ сарын 24-ний 13:18 цагт хүлээн авсан.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид очиж эргээс 300 метрийн зайд цооног гаргаж,  усны дроноор тандалт хийн байршлыг тодорхойлж, 6 метрийн гүнээс автомашиныг татан гаргаж, нэрвэгдэгчдийн цогцсыг гарган, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өглөө.

Он гарсаар өнөөдрийн /2026.02.26/ гол, нуурын мөсөнд цөмөрсөн 12 удаагийн дуудлагаар тухайн орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 4 иргэний амь насыг авран хамгаалаж, 5 тээврийн хэрэгслийг татан гаргасан байна.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр зарим голуудын мөсний зузаан цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан нимгэрч байгаа тул цаг хожих, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр явах болон авто тээврээр зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Архангай аймгийн багш нар “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн сургагч багшаар бэлтгэгдлээ

Тус сургалт нь боловсролын байгууллагын ажилтан, алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэг, дадлыг эзэмшүүлэхээс гадна хүүхэд, суралцагчдад аюулгүй амьдрах дадал хэвшил, эрсдэлийг зөв үнэлэх ойлголтыг багаас нь төлөвшүүлэхэд чиглэгдэж байгаа гэдгээрээ ач холбогдолтой юм.

Кубад 6.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Газар хөдлөлтийн чичиргээ Флоридад хүртэл мэдрэгдсэн аж.

Айл, өрх бүр цахилгааны аюулгүй байдлыг хангаж, эрсдэлээс сэргийлье

Үүнээс орон сууцны барилга байгуулламжид 1265 гал түймэр бүртгэгдсэн нь нийт дуудлагын 13.3 хувийг эзэлж байна.