Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуягийн санаачилгаар гамшгийн эрсдэлийг бууруулах хоёр талт болон олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэн, хөгжүүлэх зорилгоор Монгол Улсад суугаа гадаад улсын элчин сайд, олон улсын байгууллагын тэргүүн нарыг оролцуулсан санал солилцох уулзалтыг өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт зохион байгууллаа.

Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг хэлсэн үгэндээ “Улсын онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газар болон Уур амьсгалын үндэсний хороогоор дамжуулан гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний чадавхыг бэхжүүлэх, бүс нутгийн хэмжээнд эрт сэрэмжлүүлэх системийг дижиталчлах, уур амьсгалд тэсвэртэй дэд бүтцийг орчин үеийн дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх замаар бий болгох, хөрөнгө оруулалтыг дэмжих бодлогыг баримталж байна. Энэ бол зөвхөн гамшгийн удирдлага биш-эдийн засгийн тогтвортой байдлын баталгаа юм. Энэ утгаараа улс орны болон олон улсын хэмжээнд арга туршлагаа харилцан солилцох, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд онцгой ач холбогдол өгч байна” гэлээ.

Харин ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Онцгой байдлын байгууллага нь 28 улс орны гамшгаас хамгаалах чиг үүрэг бүхий төрийн захиргааны төв байгууллага, НҮБ түүний төрөлжсөн агентлагууд болон бусад олон улсын байгууллагууд зэрэг нийт 34 байгууллагатай гэрээ хэлэлцээр, санамж бичгийн хүрээнд Монгол Улсын Гамшгаас хамгаалах салбарт эрх зүйн шинэчлэл хийх, гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр үр дүнтэй хамтран ажилласаар ирсэн. Онцгой байдлын байгууллагын олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшигтай тэмцэх чадавхыг бэхжүүлэх хүрээнд Элчин сайдын яамд, олон улсын байгууллагатай хамтран олон арван төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүллээ. Хоёр талт болон олон талт хамтын ажиллагааны үр дүнд Монгол Улсын Онцгой байдлын байгууллага нь тасралтгүй хөгжин төлөвшиж, чадахжиж байна” хэмээн онцолсон юм.
Тус арга хэмжээнд Монгол Улсад суугаа гадаад улсын элчин сайд, олон улсын байгууллагын тэргүүн нар оролцож, , хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ.

Мөн Онцгой байдлын байгууллагын гадаад хамтын ажиллагаа, хамтран хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөртэй танилцаж, Монголын уламжлалт тоглоом, наадгай, урлагийн үзүүлбэрийг үзэж сонирхсон юм.
2026/02/26
Шинэ мэдээ“Орон нутгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, хүмүүнлэгийн байгууллага, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдэвт тус дадлага сургууль энэ сарын 20-22-ны өдрүүдэд үргэлжилнэ.
2026/02/26
Шинэ мэдээ-Хүн аливаа зүйлд тууштай, хичээл, зүтгэл гаргаж, өөрийгөө дайчилж чадвал амжилт өөрөө ирдэг. Тухайн амжилт нь хамтын хүч, гэр бүлийн хайр, хэн нэгний итгэл бас сэтгэл дээр тогтдог онцлогтой. Монгол хүн болж, Онцгой байдлын байгууллагад ажиллаж, Монгол улсын самбо, жудо, жюү жицү, кураш бөхийн холбооны гэр бүлд багтдагтаа бахархдаг хэмээн ярих Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, хошууч Ж.Энхсайхан nematimes булангийн өнөөдрийн зочин.
2026/02/26
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ