Сургалт хариуцсан мэргэжилтнүүдийн чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа

A- A A+

Онцгой байдлын байгууллагын сургалт хариуцсан мэргэжилтэн, сургагч багш нарын мэдлэг, ур чадвар, арга зүйн нэгдмэл ойлголтыг бэхжүүлэх зорилгоор чадавхжуулах сургалтыг энэ сарын 03–06-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтын эхний өдрүүдэд гамшгийн үед хүн амыг нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагааг оновчтой төлөвлөх, үр дүнтэй хэрэгжүүлэх чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэсэн онол, дадлага хосолсон мэдлэгийг алба хаагчдад олгосон юм.

Энэ хүрээнд нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагааны үе шат, төлөвлөлтийн суурь ойлголт, оролцогч талуудын уялдаа холбоо, салбар дундын хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах зохион байгуулалт, эрт зарлан мэдээлэх тогтолцоо, мэдээлэл түгээх механизм, түр байрны үйлчилгээний төлөвлөлтийг бодит кейсэд тулгуурлан хэлэлцэж, оролцогчдын практик чадварыг бодитоор нэмэгдүүллээ.

Сургалтын сүүлийн өдөр гамшгаас хамгаалах сургалтын бодлого, хүний эрхийг хүндэтгэх зарчим, хөдөлмөрийн аюулгүй байдал, сургалтын орчин үеийн арга зүй, хувь хүний хөгжил, манлайлал, үр дүнтэй харилцааны чиглэлээр цогц агуулгатай сургалт, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Мөн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн эрсдэл, Монгол Улсад тохиолдсон аюулт үзэгдэл, ослын статистик мэдээлэл, Онцгой байдлын байгууллагаас авч хэрэгжүүлсэн хариу арга хэмжээний үр дүнг нэгтгэн дүгнэж, оролцогчдын хувийн менежмент, багийн ажиллагаа, манлайлал, харилцааны ур чадварыг хөгжүүлэх мэдлэг, мэдээллийг өглөө.

Ингэснээр сургалт хариуцсан мэргэжилтэн, сургагч багш нарын мэдлэг, ур чадвар, арга зүйн нэгдмэл ойлголт бэхжиж, гамшгийн үед хүн амыг хамгаалах, нүүлгэн шилжүүлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх сургалт, дадлагын чанар, үр нөлөөг дээшлүүлэх суурь нөхцөл бүрдсэн юм.

Мөн алба хаагчид орчин үеийн сургалтын арга зүй, хүний эрх, аюулгүй ажиллагаа, хүртээмжийн зарчмыг өдөр тутмын ажил, сургалтын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх чадавхаа нэмэгдүүлж, байгууллагын гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангахад чиглэсэн бодитой туршлага хуримтлууллаа.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Химийн хорт болон аюултай бодисын хууль эрх зүйн орчин, урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарсан сургалтыг зохион байгуулж байна

Сургалтад оролцогчдод химийн бодисын ангилал, шинж чанар, хадгалалт, тээвэрлэлт, гаалийн хяналт, хөдөлмөрийн аюулгүй байдал, ослын үеийн ажиллагаа, урьдчилан сэргийлэх арга хэмжээ зэрэг сэдвийн холбогдох байгууллагын мэргэжилтнүүд мэдээлэл өгч, илтгэл хэлэлцүүлж байна. 

Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

Урьдчилсан байдлаар түймэрт 50 га талбай өртсөн байна.

Ганцхан цог хэмжээлшгүй хохирол учруулдаг

Энэ мэт ой, хээрийн гал түймрийн дуудлага онцгой байдлын байгууллагад “цурам хийх завгүй” ирсээр. Сүүлийн жилүүдэд ой хээрийн түймрийн тоо эрс нэмэгдэж, түүний дийлэнх нь хүний болгоомжгүй үйлдлээс үүдэж байна. Ганц очноос ноцсон аюул эрчээ аван тархаж, байгаль орчин төдийгүй хүний амь нас, эд хөрөнгөд хэмжээлшгүй хохирол учруулсаар байна.