Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Говь-Алтай аймгийн 1 суманд 0.5 мм, Завхан аймгийн 3 суманд 1 см, Өмнөговь аймгийн 12 суманд 0,5 мм, Ховд аймгийн 2 суманд 1 см цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа. 

  Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй, нийт нутгаар цас орохгүй, салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -28...-33 градус, Дархадын хотгороор, Ерөө голын хөндий, Орхон-Туулын бэлчирээр -23...-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Хараа голын хөндий, Дарьгангын тал нутгаар -19...-24 градус, Хангайн нурууны өвөр бэлээр -6...-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -10...-15 градус, бусад нутгаар -15...-20 градус хүйтэн байна.

  Улаанбаатар хотод:  Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруун хойноос секундэд 3-8 метр, -15...-17 градус хүйтэн байна.

Төлөв байдал:  08-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 09-нд Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Алтайн өвөр говиор ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 3-8 метр, 07-нд говь, талын нутгаар, 09-нд Алтайн уулс болон говийн бүс нутгаар, 10-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө -39...-44 градус, өдөртөө -27...-32 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -32...-37 градус, өдөртөө -20...-25 градус, Хангайн нурууны өвөр бэлээр -15...-20 градус, өдөртөө -4...-9 градус, говийн бүс нутгаар шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -9...-14 градус, бусад нутгаар шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -14...-19 градус хүйтэн байна. 08-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

Гал түймэр:

Дархан-Уул аймаг, Хонгор сум /аймгийн төвөөс урд зүгт 24 км-т, сумын төвд/ суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.05-ны өдрийн 10:49 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн “Prius-20” загварын автомашин бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймаг, Мөрөн сум Эрчим баг байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.05-ны  өдрийн 14:54 цагт хүлээн авсан.   Тус аймгийн Онцгой байдлын газрын 27 дугаар ангийн  алба хаагчдыг очиход иргэн Г-ын 12х9 метрийн хэмжээтэй 2 давхар байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.

Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум авто засварын газар шатаж байна гэсэн дуудлагыг 02.05-ны өдрийн 19:02 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын 37 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ийн 20х10 метрийн хэмжээтэй авто засварын газрын барилга шатаж байсныг ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

“ОНЦГОЙ БАЙДЛЫН ЦАГ” НЭВТРҮҮЛЭГ №215

“Онцгой байдлын цаг” нэвтрүүлгээ 14 хоног тутамд давталттайгаар МҮОНТ-ийн 1, 2 дугаар суваг, Малчин, UBS телевизүүдээр тус тус хүлээн авч үзээрэй. 

Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна

Ойн тухай хуульд зааснаар жил бүрийн гуравдугаар сарын 20-оос зургадугаар сарын 10 хүртэлх хугацааг ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилтын үе гэж үздэг.