Алба хаагчид барилгын тэсвэржилт, хүчитгэлийн чиглэлээр мэдлэг, ойлголтоо дээшлүүлэв

A- A A+

Онцгой байдлын байгууллагын сургалт хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтын хүрээнд газар хөдлөлтийн эрсдэл, барилгын тэсвэршилт, хүчитгэлийн сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгууллаа.

Онцгой байдлын байгууллагаас Япон Улсын Олон улсын байгууллага (ЖАЙКА)-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл-2"-ийн хүрээнд газар хөдлөлтийн тэсвэршилтийн сургалт, дадлагын хэрэглэгдэхүүн (макет) болон гарын авлагыг боловсруулаад байна.

Энэ хүрээнд төв, орон нутгийн сургалтын мэргэжилтнүүдийг үе шаттайгаар бэлтгэж байгаа юм.

Судалгаагаар газар хөдлөлтөд тэсвэрлэлтийн шаардлага хангахгүй, олон жилийн насжилттай барилга, байгууламжийн тоо их байгаа нь газар хөдлөлтийн аюулын улмаас учирч болох эрсдэлийг нэмэгдүүлж буй гол хүчин зүйлсийн нэг болоод байна.

Тодруулбал нийслэлийн хэмжээнд барилгуудыг үнэлэх, тэсвэрлэлтийн байдлыг тогтоохоор 2002 оноос өмнө баригдсан нийт 1,844 барилгын 53 хувийг паспортжуулахад 683 нь орон сууцны зориулалттай барилга байсан ба эдгээр барилгын 14 хувь нь хүчитгэх шаардлагатай бол 59 хувь нь газар хөдлөлтөд тэсвэргүй гэж үнэлэгдсэн байдаг.

Тиймээс энэ удаагийн сургалтаар барилгын тэсвэршилт, хүчитгэл, эрсдэлийг бууруулах талаар сэдэвчилсэн сургалт, дадлагыг зохион байгуулж, сургалт хариуцсан мэргэжилтнүүдийн мэдлэг, чадавхыг бататгасан юм.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль удирдах бүрэлдэхүүний танхимын сургалтаар эхэллээ

 “Орон нутгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, хүмүүнлэгийн байгууллага, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдэвт  тус дадлага сургууль энэ сарын 20-22-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Хошууч Ж.Энхсайхан: Тууштай байдал, хичээл зүтгэл, хамтын хүч хамгийн чухал гэдгийг ойлгуулсан

-Хүн аливаа зүйлд тууштай, хичээл, зүтгэл гаргаж, өөрийгөө дайчилж чадвал амжилт өөрөө ирдэг. Тухайн амжилт нь хамтын хүч, гэр бүлийн хайр, хэн нэгний итгэл бас сэтгэл дээр тогтдог онцлогтой. Монгол хүн болж, Онцгой байдлын байгууллагад ажиллаж, Монгол улсын самбо, жудо, жюү жицү, кураш бөхийн холбооны гэр бүлд багтдагтаа бахархдаг хэмээн ярих Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, хошууч Ж.Энхсайхан nematimes булангийн өнөөдрийн зочин.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ