Онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

A- A A+

Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо хийж буй айлчлалын хүрээнд тус улсын Онцгой байдлын сайд, дэслэгч генерал Чингис Ариновтой уулзалт хийлээ.

Уулзалтаар хоёр улсын Онцгой байдлын бодлого, гамшгийн эрсдэлийн удирдлагын институтын тогтолцоо, байгалийн гамшиг, эрсдэл, газар хөдлөлтийн бэлэн байдал, хариу арга хэмжээний чадавхыг бэхжүүлэх асуудлаар санал солилцсон юм.

Талууд бүс нутгийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах, хамтарсан сургалт, дадлага сургууль зохион байгуулах, мэргэжилтэн солилцох, мэдээлэл, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал болохыг онцолж, 2007 онд байгуулсан хоёр талын хамтын ажиллагааны гэрээг шинэчилж, хэрэгжилтийг хангахад хамтран ажиллахаар боллоо.

Уулзалтын төгсгөлд Монголын тал харилцан ашигтай, бүтээлч хамтын ажиллагааг улам өргөжүүлж, хөгжүүлэх саналтай байгаагаа илэрхийлж, Казахстаны төлөөлөгчдийг Монгол Улсад айлчлахыг урьсан юм.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль удирдах бүрэлдэхүүний танхимын сургалтаар эхэллээ

 “Орон нутгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, хүмүүнлэгийн байгууллага, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдэвт  тус дадлага сургууль энэ сарын 20-22-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Хошууч Ж.Энхсайхан: Тууштай байдал, хичээл зүтгэл, хамтын хүч хамгийн чухал гэдгийг ойлгуулсан

-Хүн аливаа зүйлд тууштай, хичээл, зүтгэл гаргаж, өөрийгөө дайчилж чадвал амжилт өөрөө ирдэг. Тухайн амжилт нь хамтын хүч, гэр бүлийн хайр, хэн нэгний итгэл бас сэтгэл дээр тогтдог онцлогтой. Монгол хүн болж, Онцгой байдлын байгууллагад ажиллаж, Монгол улсын самбо, жудо, жюү жицү, кураш бөхийн холбооны гэр бүлд багтдагтаа бахархдаг хэмээн ярих Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, хошууч Ж.Энхсайхан nematimes булангийн өнөөдрийн зочин.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ