Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Ховд аймгийн 1 суманд 2 мм цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж 5-10 м/с, зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -21...-26 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Сэлэнгэ, Ерөө, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -13...-18 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -3...-8 градус, бусад нутгаар -8...-13 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 2-7 м/с, -11...-13 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 23-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дарьгангын тал нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 23, 24-нд нутгийн зүүн хэсгээр зарим үед 13-15 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -34...-39 градус, өдөртөө -24...-29 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -29...-34 градус, өдөртөө -17...-22 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -6…-11 градус, бусад нутгаар шөнөдөө -22…-27 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн байна.
Гал түймэр:
Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.21-ний өдрийн 12:37 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ны 5 ханатай гэр, 2х2 метрийн хэмжээтэй амбаар, эд зүйлс шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 12.21-ний өдрийн 13:12 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчид очиход иргэн Б-ийн 3х3 метрийн хэмжээтэй зөөврийн амбаар, эд зүйлс шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Б/53 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсныг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн.
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.21-ний өдрийн 13:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 59 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “Тоёота ландкруйзер 80” загварын суудлын автомашин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.21-ний өдрийн 16:33 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 5х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг, эд зүйлс шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.
Баянгол дүүргийн 22 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.21-ний өдрийн 17:09 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-ын 5 ханатай гэр, эд зүйлс шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.21-ний өдрийн 19:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 65 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын 5 ханатай гэр, эд зүйлс шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.21-ний өдрийн 21:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь 62 дугаар ангийн алба хаагчид очиход иргэн Д-ын 5х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсыг 1 цаг 3 минут ажиллаж унтраасан.
Ховд аймгийн Жаргалант сумын Малчин багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.22-ны өдрийн 03:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 48 дугаар ангийн алба хаагчид цагт очиход иргэн Н-ийн 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дотор талын баруун хананы хэсэг нь шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/12/22
Шинэ мэдээМөсний зузаан өмнөх оны мөн үеэс 5-40см нимгэн байна
2025/12/22
Шинэ мэдээСаудын Арабын Үндэсний цаг уурын төвөөс “циклон шуурганы улмаас агаарын хэм эрс доошилж, цас орж магадгүй” гэдгийг өмнө нь анхааруулж байсан юм.
2025/12/22
Шинэ мэдээНийт дуудлагын 69 нь объектын гал түймэр, газар хөдлөлт 1, шүлхий өвчин 2 дуудлага бүртгэгдсэн ба 13 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.