ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс ДХИС-ийн Онцгой байдлын сургуультай хамтран “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц – Disaster Resilient Infrastructure” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 12 дугаар сарын 04-нд зохион байгуулна.
Тус хуралд олон улсын болон дотоодын гамшгийн эрсдэлийг бууруулах, дэд бүтцийг бэхжүүлэх чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтэн, судлаачид, төрийн байгууллагын бодлого боловсруулагчид, мэргэжилтнүүд оролцох боломжтой.
Эрдэмтэн, судлаач, сонирхсон хэн бүхэн https://nema.gov.mn/icdri-2025 хаягаар нэвтэрч бүртгүүлэх болон удирдамжтай танилцах боломжтой. Бүртгэл 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл үргэлжилнэ.

НҮБ-аас Уур амьсгалын өөрчлөлтийн талаар 2019 онд зохион байгуулагдсан дээд хэмжээний уулзалтын үеэр Энэтхэгийн ерөнхий сайд санаачлан Гамшигт тэсвэртэй дэд бүтцийн эвсэл(CDRI)-ийг байгуулсан. Эвслийн гишүүнээр 47 орон нэгдсэн бөгөөд нэг нь Монгол Улс юм. Монгол Улс Гамшигт тэсвэртэй дэд бүтэц эвсэлд нэгдэн орсон нь Засгийн газрын түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах тогтвортой хөгжлийн үндэс болохыг тэр дундаа гамшигт тэсвэртэй дэд бүтцийг байгуулах асуудлаар дээд түвшний манлайлал үзүүлж, ихээхэн анхаарал хандуулж байгаагийн илэрхийлэл юм.
Нийгэм эдийн засгийн хөгжил, хотжилт эрчимтэй явагдаж байгаатай холбоотойгоор хот суурин газруудын гамшигт тэсвэртэй байдлыг хангах, барилга, байгууламж, дэд бүтцийг илүү сайжруулан барьж байгуулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлд төрийн зүгээс онцгой анхаарал хандуулж тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа хэдий ч хэрэгжих шатандаа олон асуудал тулгарч байна. Эдгээр асуудлыг шийдэхэд бүх талуудын мэдлэг, ойлголт, оролцоо, нэн ялангуяа шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэн, судлаачдын үүрэг оролцоо онцгой чухал байгаа учраас энэ удаагийн хурлыг санаачлан зохион байгуулж байгаа гэдгээрээ онцлог юм.
2025/10/21
Шинэ мэдээАлба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.
2025/10/21
Шинэ мэдээБи 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд суралцаж, VIII ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм.
2025/10/21
Шинэ мэдээЗасгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.