Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орон тооны бус зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо

A- A A+

Онцгой байдлын байгууллагаас 2025 онд “Алба хаагчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааг хангах, сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэх” зорилтыг дэвшүүлж, үе шаттайгаар үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэ хүрээнд ОБЕГ-ын даргын тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орон тооны бус зөвлөл”-ийн анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо.

Тус зөвлөлийг ОБЕГ-ын дэд дарга, хуранддаа Ц.Уранчимэг ахалж, бүтцийн нэгжийн холбогдох удирдлага, албан тушаалтнууд багтан ажиллаж байна.

Хуралдаанаар шинээр батлагдсан зөвлөлийн ажиллах журам,  алба хаагчдын эрүүл мэндийн үзлэгийн үр дүн, сэтгэлзүйн үнэлгээ, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт, дадлага, хууль, стандартын мөрдөлтийн мэдээлэлтэй танилцлаа.

Мөн хуралд танилцуулсан асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцсон юм.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Архангай аймгийн багш нар “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн сургагч багшаар бэлтгэгдлээ

Тус сургалт нь боловсролын байгууллагын ажилтан, алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэг, дадлыг эзэмшүүлэхээс гадна хүүхэд, суралцагчдад аюулгүй амьдрах дадал хэвшил, эрсдэлийг зөв үнэлэх ойлголтыг багаас нь төлөвшүүлэхэд чиглэгдэж байгаа гэдгээрээ ач холбогдолтой юм.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Кубад 6.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Газар хөдлөлтийн чичиргээ Флоридад хүртэл мэдрэгдсэн аж.