Сонсогчид хээрийн дадлага, сургалтад хамрагдлаа

A- A A+

ДХИС-ийн харьяа “Ахлагч” мэргэжлийн боловсролын сургуулийн мэргэжлийн боловсрол олгох нэг жилийн “Аврагч”, Онцгой байдлын сургуулийн “Онцгой байдал-Гамшгаас хамгаалах алба” мэргэжлийн хөтөлбөрт хамрагдаж байгаа  сонсогчид Налайх дүүргийн 5, 6 дугаар хороо, Горхи-тэрэлжийн байгалийн цогцолборт газрын “Бүүвэйтийн босоо хад”, “Сайханы саравч” газрын орчимд хээрийн дадлага, сургалтад хамрагдлаа. 

Энэ удаагийн хээрийн дадлага, сургалтын хүрээнд Налайх дүүргийн 6 дугаар хороо “Бүүвэйтийн босоо хад”-д ой, хээрийн түймэр унтраах, амьд үлдэх ур чадвар эзэмших, амилуулах суурь тусламж үзүүлэх, эрэн хайх, аврах ажиллагааг гүйцэтгэх, тусгай аврах ажиллагааг зохион байгуулах ур чадварыг эзэмшсэн юм. 

Харин Налайх дүүргийн 5 дугаар хороо, “Сайхны саравч” гэх газар ус болон тогтмол уснаас эрэн хайх аврах ажиллагааны дадлагыг зохион байгуулж, онолын мэдлэг, ур чадвараа бататгалаа. 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Кубад 6.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Газар хөдлөлтийн чичиргээ Флоридад хүртэл мэдрэгдсэн аж.

Айл, өрх бүр цахилгааны аюулгүй байдлыг хангаж, эрсдэлээс сэргийлье

Үүнээс орон сууцны барилга байгуулламжид 1265 гал түймэр бүртгэгдсэн нь нийт дуудлагын 13.3 хувийг эзэлж байна.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ