ОБЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Б.Баянмөнх БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Улс төрийн газрын зөвлөх Ван Хунтаотай уулзлаа.
Уулзалтаар талууд хоёр орны гамшгаас хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй болохыг онцлон тэмдэглэж, хурандаа Б.Баянмөнх хурлын эхэнд Онцгой байдлын байгууллагын чадавхыг бэхжүүлэхэд болон зонхилон тохиолддог гамшгийн үед дэмжлэг, тусламжийг үзүүлдэгт БНХАУ-ын талд талархал илэрхийлсэн юм.
Мөн уулзалтаар БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамнаас ирэх 11 дүгээр сард зохион байгуулах “Бүс ба зам” гамшгийн эрсдэлийг бууруулах, онцгой байдлын удирдлагын олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх сайд нарын хурал”-ын урилгыг гардуулж өгснөөс гадна Онцгой байдлын байгууллагын аврагчдыг хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чиглэлээр богино хугацааны сургалтад хамруулахаар болсныг танилцууллаа.
.jpg)
Хурандаа Б.Баянмөнх олон улсын эрэн хайх, авран туслах зөвлөлдөх бүлгийн ангилалд багтсан дунд шатны багтай болох зорилготой Швейцарын Хөгжлийн Агентлаг, БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай хамтран 2017 оноос хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын Хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд гурван талт хамтын ажиллагааг идэвхжүүлэх, сургагч багш нарыг сургаж бэлтгэхээс гадна багийг удирдан чиглүүлэх, менторшипээр ажиллахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.
Мөн Онцгой байдлын байгууллагаас олон улсын жишигт нийцсэн өндөр хүчин чадалтай автомашин, техник, аюулгүй байдлыг хангасан хамгаалах тусгай хувцас, хүн нэг бүрийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмжийн хангалтыг сайжруулах “Онцгой байдлын байгууллагын гамшигтай тэмцэх, хойшлуулшгүй сэргээн босгох чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх талаар хэлэлцлээ.
Зөвлөх Ван Хунтао Монгол Улсын хүн амын талаас дээш хувь нь оршин суудаг Улаанбаатар хотын хувьд хот дахь эрэн хайх, аврах ажиллагаа нэн чухлыг онцлоод, цаашид талуудын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхааран ажиллахаа илэрхийлсэн юм.
2025/05/16
Шинэ мэдээ“Орон нутгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, хүмүүнлэгийн байгууллага, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдэвт тус дадлага сургууль энэ сарын 20-22-ны өдрүүдэд үргэлжилнэ.
2025/05/16
Шинэ мэдээ-Хүн аливаа зүйлд тууштай, хичээл, зүтгэл гаргаж, өөрийгөө дайчилж чадвал амжилт өөрөө ирдэг. Тухайн амжилт нь хамтын хүч, гэр бүлийн хайр, хэн нэгний итгэл бас сэтгэл дээр тогтдог онцлогтой. Монгол хүн болж, Онцгой байдлын байгууллагад ажиллаж, Монгол улсын самбо, жудо, жюү жицү, кураш бөхийн холбооны гэр бүлд багтдагтаа бахархдаг хэмээн ярих Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, хошууч Ж.Энхсайхан nematimes булангийн өнөөдрийн зочин.
2025/05/16
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ