Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Орхон аймаг, Булган аймгийн Хялганат, Хөвсгөл аймгийн Мөрөн, Увс аймгийн Улаангом, Санил, Төв аймгийн Зуунмод сумдын нутгаар бороо орсон. Баянхонгор аймгийн Баян-Овоо 12-20 м/сек шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +6…+11 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +11…+16 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +26...+31 градус, бусад нутгаар +17…+22 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Оройдоо бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 6-11 метр. Сэрүүсэж +9…+11 градус дулаан байна.
Төлөв байдал: 16-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 17, 18-нд Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 19-нд Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Салхи 16-нд Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 18-20 метр, 17, 18-нд нутгийн зарим газраар, 19-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +7...+12 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +21…+26 градус, бусад нутгаар шөнөдөө 0…+5 градус, өдөртөө +12...+17 градус дулаан байна.
Гал түймэр:
Дархан-Уул аймгийн Шарынгол сумын Хайрхан баг хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 11:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 55 дугаар ангийн алба хаагчдыг очиход, 2х1 метрийн хэмжээтэй хогийн цэг шатаж байсныг унтрааж, хүлээлгэн өгсөн. Утаажилтын бүсээс /8 том хүн, 1 хүүхэд/ аюулгүй газар гаргасан.
Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 35 дугаар хороо шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 11:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход, ил задгай хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 3 дугаар хороо хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 15:48 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход, 3х3 метрийн хэмжээтэй гадна хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн "Хан-Хэнтий" тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Майн-Зоо” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 310 км, Ерөө сумаас зүүн урд зүгт 265 км, Мандал сумаас зүүн хойд зүгт 120 км/ гал түймрийн дулааны цэг илрүүлэх firms.modaps.eosdis.nasa.gov, ICC.mn сайтад 04.29-ний өдрийн 10:40 цагт гал ойн гал түймрийн цэг илэрсэн. Үндэсний аврах бригад, Нийслэлийн Онцгой байдлын газар, Сэлэнгэ, Булган, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газар, “Хан Хэнтий” УТХГ, Мандал сумын Нэгдсэн эмнэлэг, Мандал сумын Мэргэжлийн анги болон аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнууд, Ерөө сумын Мэргэжлийн ангийнхан ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/05/15
Шинэ мэдээ“Ажиллагааны шуурхай штаб” нь гамшгаас хамгаалах улсын алба, яам, агентлаг, аймаг, сум, дүүргийн Онцгой комиссын үйл ажиллагаанд мэргэжил, аргазүйн дэмжлэг үзүүлж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж, гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, хүн, хүч, хэрэгслийг тодотгож, томилгоожуулах, үүссэн нөхцөл байдалд үнэлгээ, дүгнэлт хийж, шийдвэр гаргах арга хэмжээг хэрэгжүүлэх юм.
2025/05/15
Шинэ мэдээОн гарсаар дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн байдлаар 1282 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдож, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 1570 хүн, урьдчилсан байдлаар 116.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа.
2025/05/15
Шинэ мэдээДээрх түймэрт ойн 704 га, хээрийн 58.615 га нийт 59.319 га талбай өртсөн бол ой, хээрийн түймрийн аюулаас 26 гэр, 19 өвөлжөө, хашаа саравч авран хамгаалж, 3 айл өрхийн 8 иргэн, 2000 орчим малыг нүүлгэн шилжүүллээ.