“Халуун бороо” киног бүтээгчдэд талархал илэрхийллээ

A- A A+

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян өнөөдөр “Халуун бороо” уран сайхны киноны уран бүтээлчдийн төлөөлөл болох “Милл кино” компанийн найруулагч Д.Мөнхбат, гүйцэтгэх захирал, продюсер С.Эрдэнэчимэг нарыг хүлээн авч, талархал илэрхийллээ.

Тус кино компанийнхан Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын эр зориг, хүнлэг сэтгэл, тэдний ар гэрийнхний тэвчээр хатуужил, түгшин хүлээх сэтгэлийн тэнхээг цэнхэр дэлгэцнээ мөнхөлсөн “Халуун бороо” уран сайхны киног Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 100 жилийг ойг угтан бүтээж, үзэгчдийн хүртээл болгоод удаагүй байгаа билээ.

Уулзалтын үеэр хошууч генерал Г.Ариунбуян “Киноны уран бүтээлийн баг хамт олонд Онцгой байдлын байгууллагын нийт бие бүрэлдэхүүнийхээ өмнөөс халуун талархал илэрхийлье. Алба хаагчдын минь ажил мэргэжлийн онцлог, тэдний найдвартай ар тал болсон гэр бүлийнхний халуун дулаан сэтгэлийг ийнхүү дэлгэцнээ мөнхөлж, үзэгч түмний сэтгэл зүрхэнд хүргэж чадсанд баяртай байна” хэмээн онцоллоо.

Харин киноны уран бүтээлчдийн хувьд анх Дүнжингаравын уулзварт гарсан ослын дараа энэ л алба хаагчдын ажлын онцлогийг харуулсан бүтээл хийе хэмээн зорьж, гурван сар үргэлжилсэн зураг авалтын дараа ийнхүү үзэгчдэдээ хүргэж чадсандаа баяртай байна. Бүх л талаар дэмжин тусалсан Онцгой байдлын байгууллага, тэр дундаа зураг авалтын хүнд хэсгүүдэд ар талд маань бат хамгаалалт болж байсан Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн хамт олонд маш их баярласан. Зураг авалтын явцад та бүхний ажил мэргэжлийн онцлог, хүнд хэцүүг улам илүүтэй ойлгож авсан” гэсэн юм.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль удирдах бүрэлдэхүүний танхимын сургалтаар эхэллээ

 “Орон нутгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, хүмүүнлэгийн байгууллага, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдэвт  тус дадлага сургууль энэ сарын 20-22-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Хошууч Ж.Энхсайхан: Тууштай байдал, хичээл зүтгэл, хамтын хүч хамгийн чухал гэдгийг ойлгуулсан

-Хүн аливаа зүйлд тууштай, хичээл, зүтгэл гаргаж, өөрийгөө дайчилж чадвал амжилт өөрөө ирдэг. Тухайн амжилт нь хамтын хүч, гэр бүлийн хайр, хэн нэгний итгэл бас сэтгэл дээр тогтдог онцлогтой. Монгол хүн болж, Онцгой байдлын байгууллагад ажиллаж, Монгол улсын самбо, жудо, жюү жицү, кураш бөхийн холбооны гэр бүлд багтдагтаа бахархдаг хэмээн ярих Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, хошууч Ж.Энхсайхан nematimes булангийн өнөөдрийн зочин.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ