Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно, бусад нутгаар цас орохгүй. Салхи төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -17…-22 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -11…-16 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -7…-12 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар +3...-2 градус, бусад нутгаар -3...-8 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй, салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр. -6…-8 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 25-нд зүүн аймгуудын нутгаар салхи секундэд 15-17 метр хүрч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Агаарын температур Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Халх голын хөндийгөөр шөнөдөө -32...-37 градус, өдөртөө -19...-24 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -9...-14 градус, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -7...-12 градус, өдөртөө +1...-4 градус, бусад нутгаар шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -5...-10 градус хүйтэн байна. 23-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
Гал түймэр:
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.23-ны өдрийн 09:13 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-гийн 3х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 02.23-ны өдрийн 11:13 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход 0.1 га газарт шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянгол дүүргийн 12 дугаар хороонд зочид буудлын барилгын цахилгаан дамжуулах кабель утас шатаж байна гэсэн дуудлагыг 02.23-ны өдрийн 14:36 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход зочид буудлын 3х6 метрийн хэмжээтэй өргөтгөлийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 02.23-ны өдрийн 14:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 16 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн 2х3 метрийн хэмжээтэй түлшний амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.23-ны өдрийн14:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 54 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 6х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 02.23-ны өдрийн 15:43 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-гийн хашаанд 0.2 га газарт шар өвс, 20 тоннын чингэлэг дотор эд зүйл шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянгол дүүргийн 6 дугаар хороонд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.23-ны өдрийн 18:34 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ш-ийн "Приус-20" загварын суудлын автомашин шатаж байсныг ажиллаж унраасан.
Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 02.23-ны өдрийн 22:02 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.
Хан-Уул дүүргийн 6 дугаар хороонд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 02.23-ны өдрийн 23:15 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход “Маяти” загварын ачааны автомашины бүхээг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Сүмбэ багийн “Жавхлант” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 112 км-т, сумын төвөөс урд зүгт 28 км-т/ хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 02.23-ны өдрийн 23:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Т-гийн 400 боодол өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.24-ний өдрийн 03:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 31 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн “Кроун” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байсныг ажиллаж унтраасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/02/24
Шинэ мэдээНийт нутгийн дөрвөн хувьд нь өвөлжилт хүнд байна
2025/02/24
Шинэ мэдээСалхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 17-нд Алтайн уулархаг нутгаар, 18-нд нутгийн зарим газраар, 19-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
2025/02/24
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ