Туурга тусгаар улсынхаа туг сүлд нь болж, эх орон, ард иргэдийнхээ аюулгүй байдлын манаанд цаг мөнхөд зогссон Онцгой байдлын байгууллагын нийт алба хаагчид, тэдний гэр бүл, үр хүүхэд, ард иргэд та бүхэндээ Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойн баярын мэндийг хүргэе.
Энэ өдөр бол ард иргэдийнхээ эрх чөлөөг хуульчлан хамгаалж, улс төр, эдийн засаг, эрдэм соёл юугаа дэлхийн жишиг, нийтийн байдлын шинэ ёсонд дэвшүүлэх үндсийг тавьсан олон талын гүн утга агуулга, учир холбогдлоороо үндэсний ой санамжаас үл мартагдах, эрх чөлөөт иргэн бүрийн бахархан дурсах учиртай түүхэн өдөр билээ.
Тусгаар тогтносон бүрэн эрхт Монгол Улсын иргэн гэсэн бахархам омогшлоор хүн бүр сэтгэл зүрхээ хөглөж, эв эеийг сахиж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, өөдрөг гэгээн маргаашийн төлөө хамтдаа хичээж, хамтдаа алхана гэдэгт итгэлтэй байна. Монгол Улс үеийн үед мандан бадрах болтугай.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ Г.АРИУНБУЯН
2024/11/26
Шинэ мэдээТус сургалт нь боловсролын байгууллагын ажилтан, алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэг, дадлыг эзэмшүүлэхээс гадна хүүхэд, суралцагчдад аюулгүй амьдрах дадал хэвшил, эрсдэлийг зөв үнэлэх ойлголтыг багаас нь төлөвшүүлэхэд чиглэгдэж байгаа гэдгээрээ ач холбогдолтой юм.
2024/11/26
Шинэ мэдээГазар хөдлөлтийн чичиргээ Флоридад хүртэл мэдрэгдсэн аж.
2024/11/26
Шинэ мэдээҮүнээс орон сууцны барилга байгуулламжид 1265 гал түймэр бүртгэгдсэн нь нийт дуудлагын 13.3 хувийг эзэлж байна.