Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Архангай аймгийн 11 суманд 2мм, Баян-Өлгий аймгийн 1 суманд 0.1мм, Баянхонгор аймгийн 2 суманд 1мм, Булган аймгийн 16 суманд 12мм, Дархан-Уул аймгийн 1 суманд 0.3мм, Дорнод аймгийн 14 суманд 8.4мм, Орхон аймгийн 1 суманд 1мм, Өвөрхангай аймгийн 12 суманд 17мм, Төв аймгийн 2 суманд 0.8мм, Хөвсгөл аймгийн 7 суманд 7мм хүртэл бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар, баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +16...+21 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +32...+37 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр +26...+31 градус, бусад нутгаар +20...+25 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос 4-9 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +20...+22 градус дулаан байна.
Төлөв байдал: 16-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудийн нутгийн баруун хэсгээр, 19-нд нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +15...+20 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +19...+24 градус, өдөртөө +32...+37 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +26...+31 градус, бусад нутгаар шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +20...+25 градус дулаан байна. 18-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.
Гал түймэр:
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 9 дүгээр хороо төмөр худалдаалах цэгийн байр шатаж байна гэсэн дуудлагыг 2026.06.14-ний өдрийн 09:54 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 6х12 метрийн хэмжээтэй хэрэглээний төмөр худалдаалах цэгийн байрны дотор талын хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороо амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2026.06.14-ний өдрийн 10:22 цагт хүлээн авсан.Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ын 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, 4х4 метрийн хэмжээтэй гарааш шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ховд аймаг, Жаргалант сум Буянт багийн 3 дугаар гудамжинд хашаа,байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2026.06.14-ний өдрийн 15:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 48 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ийн 3х10 метрийн хэмжээтэй малын хашаанд хураалттай 0.6 тн өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Орхон аймаг, Баян-Өндөр сум Говил багийн “Хялганат хангай” төмрийн үйлдвэр хаягдал төмрийн хог шатаж байна гэсэн дуудлагыг 2026.06.14-ний өдрийн 16:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 56 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын хаягдал төмөр худалдан авч борлуулдаг цэгийн хашаанд төмрийн хаягдал хог шатаж байсныг ажилаж унтраасан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Булган аймаг, Тэшиг сум Далан багийн “Тархийн-Адаг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 210 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 90 км-т/ Улаанбаатар хотоос Тэшиг сумын “Харгал” нуур руу зорчиж явсан 2 зорчигчтой суудлын автомашин шаварт суусан тухай дуудлагыг 2026.06.14-ний өдрийн 13:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Э-ын “Toyota Alphard” загварын суудлын автомашин шаварт суусан байсныг ажиллаж татан гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/06/15
Шинэ мэдээҮүнд, Өвөрхангай, Баянхонгорын ихэнх, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Дундговь, Өмнөговийн зарим, Завхан, Хөвсгөл, Архангай, Төвийн ганц нэг сумдын нутгаар муу, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Дорнодын нийт, Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Хэнтий, Сүхбаатар, Дорноговийн ихэнх, Говь-Алтай, Төв, Дундговь, Өмнөговийн зарим, Баян-Өлгий, Ховдын цөөн сумдын нутгаар сайн, бусад нутгаар дунд зэрэг байна.
2026/06/15
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2026/06/15
Шинэ мэдээАялал, зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан үер, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас "Усыг бүү бас" аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ.