Монгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Архангай аймагт “Орон нутгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, хүмүүнлэгийн байгууллага, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдэвт гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Иж бүрэн сургууль нь бодит 72 цаг, хийсвэр 1128 цагийн багтаамжтайгаар таван үе шат, 7 зорилтын хүрээнд газар хөдлөлт, зуд, хүн малын гоц халдварт өвчний нөхцөлөөр гамшгийн цагийн байдал үүсгэн ажиллаж, орон нутгийн гамшгаас хамгаалах тогтолцооны бэлтгэл бэлэн байдал, байгууллагуудын хамтын ажиллагаа, шуурхай хариу арга хэмжээний чадавхыг бодит нөхцөлд үнэлсэн. Өөрөөр хэлбэл, аймаг, сумдын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг бодит нөхцөлд туршин, тодотгол хийсэн юм.
Мөн хиймэл оюун ухаанд суурилсан бодит цагийн хяналтын систем, ARC GIS систем, цахим судалгааны платформ ашиглан нөхцөл байдлын зураглал, мэдээллийн урсгал, шийдвэр гаргалтын уялдаа холбоог туршлаа.

Сургалтын өмнөх болон дараах мэдлэгийн үнэлгээгээр оролцогчдын мэдлэгийн түвшин 30 гаруй хувиар өссөн үр дүнтэй байна.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хаалтын ажиллагаанд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг хэлсэн үгэндээ “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль нь гамшгийн үеийн удирдлага зохион байгуулалт, байгууллага хоорондын харилцан ажиллагаа, хүч хэрэгслийн бэлэн бодитоор үнэлэх зорилготой. Энэхүү иж бүрэн сургууль нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаа зөвхөн Онцгой байдлын байгууллагын бус, төр, хувийн хэвшил, байгууллага, иргэн бүрийн хамтын оролцоо, хариуцлагад тулгуурладаг болохыг дахин харууллаа. Орон нутгийн удирдлага, анхан шатны нэгж, иргэдийн оролцоо, байгууллага хоорондын уялдаа холбоо, бодит төлөвлөлт нь гамшгийн үед хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах үндсэн нөхцөл бөгөөд гамшгийн эрсдэлийг бууруулахад зарцуулж буй хөрөнгө, хүч, цаг хугацаа нь ирээдүйд учирч болзошгүй хохирлыг багасгах хамгийн үр ашигтай хөрөнгө оруулалт юм” хэмээн онцоллоо.
2026/06/12
Шинэ мэдээМонгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Архангай аймагт “Орон нутгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, хүмүүнлэгийн байгууллага, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдэвт гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгууллаа.
2026/06/12
Шинэ мэдээЭнэхүү иж бүрэн сургуулийн хүрээнд аймаг, сум, багийн түвшний удирдлага, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын харилцан ажиллагаа, мэдээлэл солилцоо, шийдвэр гаргалтын шуурхай байдал, хүч хэрэгслийн татан төвлөрүүлэлт, нүүлгэн шилжүүлэлт, түр байршуулалт, эмнэлгийн яаралтай тусламж, эрэн хайх, аврах ажиллагаа, гал түймэр унтраах, үер усны аюулаас хамгаалах, холбоо мэдээллийн тасралтгүй ажиллагааг дадлагажуулсан гэдгээрээ онцлог юм.
2026/06/12
Шинэ мэдээАрхангай аймагт зохион байгуулсан гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн тактикийн үзүүлэх дадлагад аймаг, сумдын Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, эрүүл мэнд, цагдаа, төрийн болон төрийн бус нийт 14 байгууллагын 207 хүн, 27 техник хэрэгсэлтэйгээр оролцож, гамшгийн үеийн хариу арга хэмжээ, хамтын ажиллагаа, шуурхай удирдлагын зохион байгуулалтыг дээшлүүллээ.