Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Говь-Алтай аймгийн 15 суманд 0.3-10 мм, Дундговь аймгийн 1 суманд 0.2 мм, Завхан аймгийн 8 суманд 0.3-0.7 мм, Өвөрхангай аймгийн 2 суманд 0.1 мм, Өмнөговь аймгийн 6 суманд 0.1-0.3 мм, Ховд аймгийн 1 суманд 0.1 мм, Хөвсгөл аймгийн 2 суманд 00-0.1 мм Бусад нутгаар цаг агаар тогтуун байна.
Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Байдраг голын хөндийгөөр +15...+20 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +28...+33 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр +24...+29 градус, бусад нутгаар +20...+25 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 6-11 метр. +24...+26 градус дулаан байна.
Төлөв байдал: 12-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 13-нд баруун аймгуудын нутгийн хойд, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +14...+19 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +28...+33 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр шөнөдөө +11...+16 градус, өдөртөө +23...+28 градус, бусад нутгаар шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +19...+24 градус дулаан байна.
Гал түймэр:
Ховд аймаг, Манхан сум Шаварын тохой гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 45 км, сумын төвөөс хойд зүгт 35 км/-т.ачааны автомашины дугуй шатаж байна гэсэн дуудлагыг 10:55 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын 48 ангийн алба хаагчдыг очиход, иргэн Б-ийн эзэмшлийн “Sinotruck ZZ3257” маркийн ачааны автомашины чиргүүлийн 12 ширхэг дугуй шатаж байсныг ажиллан унтраасан.
Өмнөговь аймаг, Даланзадгад сум Жаал-Уул баг автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 14:48 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын 21 дүгээр ангийн алба хаагчдыг чиход, иргэн С-ын эзэмшлийн “X-Trail” загварын суудлын автомашины хөдөлгүүр хэсэг шатаж байсныг ажиллан унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 17 дугаар хороо гал гарч байна гэсэн дуудлагыг 15:57 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход, тус байрны B-1 давхарт 2х3 метрийн хэмжээтэй хог, эд зүйл шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 12 иргэн /том хүн-5, хүүхэд-7/ аюулгүй газарт гарган ажилласан.
Өмнөговь аймаг, Ханхонгор сум Өгөөмөр баг/аймгийн төвөөс зүүн зүгт 53 км, сумын төвөөс зүүн урд зүгт 18 км/ Том оврын автомашин дугуйнаасаа шатаж байна гэсэн дуудлагыг 06.11-ний өдрийн 04:28 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 21 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, иргэн Ц-ийн эзэмшлийн “Beiben North Benz-ND4255B34J” загварын зүтгүүрийн зөв талын 6 ширхэг дугуй шатаж байсныг ажиллан унтраасан.
Ой, хээрийн түймэр - Хээрийн түймэр:
Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сум Хадын булаг 7 дугаар баг "Хилийн 0146 дугаар ангийн 7 дугаар застав" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 320 км, сумын төвөөс зүүн зүгт 100 км, 7 дугаар заставаас баруун зүгт 14 км/-т. Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 06.10-ны өдрийн 14:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар анги, Хилийн цэргийн 0146 дугаар ангийн 7 дугаар заставын нийт 12 алба хаагч, 2 автомашинтай хээрийн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, 19:40 цагт цурамд оруулж, 21:20 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар хээрийн түймрийн 250 га талбай өртсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/06/11
Шинэ мэдээХүний амьдралд үргэлж баяр хөөр, инээд цалгиж байдаггүй. Хэнэггүй, хайхрамжгүй байдал, гэнэтийн санамсаргүй үйлдлээс шалтгаалж аюулт нөхцөл байдалтай нүүр тулах мөч бидэнд хэзээ ч тохиож болно. Чухам энэ л эгзэгтэй үед эрдэнэт хүний амь насыг аврахын төлөө цаг наргүй зүтгэдэг алба бол Онцгой байдлын аврах анги юм.
2026/06/11
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2026/06/11
Шинэ мэдээТус сургалт нь боловсролын байгууллагын ажилтан, алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэг, дадлыг эзэмшүүлэхээс гадна хүүхэд, суралцагчдад аюулгүй амьдрах дадал хэвшил, эрсдэлийг зөв үнэлэх ойлголтыг багаас нь төлөвшүүлэхэд чиглэгдэж байгаа гэдгээрээ ач холбогдолтой юм.