Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Булган аймгийн 1 суманд 1.5 мм, Дархан-Уул аймгийн 4 суманд 6.9 мм, Дорнод аймгийн 9 суманд 24.9 мм, Орхон аймгийн 1 суманд 1.7 мм, Сүхбаатар аймгийн 4 суманд 19 мм, Сэлэнгэ аймгийн 4 суманд 5.9 мм, Хэнтий аймгийн 12 суманд 10 мм, бороо орсон.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон голын хөндий, Дарьгангын тал нутгаар +13...+18 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +27...+32 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Идэр, Тэс, Орхон, Эг, Үүр голын хөндийгөөр +22...+27 градус, бусад нутгаар +17...+22 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хотын хойд хэсгээр бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +17...+19 градус дулаан байна.
Төлөв байдал: 09-нд баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 11-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +13...+18 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +14...+19 градус, өдөртөө +27...+32 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +23...+28 градус, бусад нутгаар шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +18...+23 градус дулаан байна.
Гал түймэр:
Өмнөговь аймаг, Даланзадгад сум 1 дүгээр баг айлын хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 12:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 21 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, С-ын эзэмшлийн 2x3 метрийн хэмжээтэй хашаа шатаж байсныг ажиллан унтраасан.
Улаанбаатар хот, Багануур дүүрэг 3 дугаар хороо, задгайд баригдаж буй байшин дотор хог шатаж байна гэсэн дуудлагыг 10:12 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, иргэн М-н эзэмшлийн 10х12 метр хэмжээтэй баригдаж буй 2 давхар байшингийн 1 давхарт ил задгай хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Орхон аймаг, Жаргалант сум Улаантолгой багийн задгайд /сумын төвөөс зүүн хойд зүгт 1 км, ангийн байрлалаас зүүн зүгт 30 км/ эд зүйлс шатаж байна гэсэн дуудлагыг 20:07 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын 56 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Б-ийн эзэмшлийн 9х80 метрийн хэмжээтэй зүүн талын хэсэг шатаж байсныг ажиллан унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 24 дүгээр хороо хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 23:14 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, задгайд 5х4 метр хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр - Хээрийн түймэр
Дорнод аймаг, Халхгол сум Ташгай 3 дугаар баг "Баян мандах уул" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 240 км, сумын төвөөс баруун урд зүгт 120 км/-т хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 06.07-ны өдрийн 17:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь 62 дугаар ангийн алба хаагчдыг ХЦ-ийн 0198 дугаар ангийн 2 дугаар заставын нийт 16 хүн, 3 автомашинтай хээрийн түймрийг унтраахаар ажиллагааг зохион байгуулж, 06.08-ны өдрийн 06:50 цагт цурамд оруулж, мөн өдрийн 07:05 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар 2500 га талбай өртөж шатсан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/06/08
Шинэ мэдээНийт дуудлагын 74 нь обьектын гал түймэр, 15 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.
2026/06/08
Шинэ мэдээАзийн хөгжлийн банкны санхүүжилттэйгээр Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжиж байгаа “Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлэх нэгжид ажиллах ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
2026/06/08
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ