Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Архангай аймгийн 14 суманд 0.6 мм, Орхон аймгийн 2 суманд 3.7 мм, Өвөрхангай аймгийн 8 суманд 3 мм бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур өдөртөө Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +11...+16 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +26...+31 градус, Увс нуурын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +20...+25 градус, бусад нутгаар +16...+21 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +1...+3 градус, өдөртөө +13...+15 градус дулаан байна.
Төлөв байдал: 05-нд баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, 06-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 07, 08-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 05-нд Алтайн уулс болон говь, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +10...+15 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +25...+30 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +19...+24 градус, бусад нутгаар шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +15...+20 градус дулаан байна. 7, 8-нд нутгийн баруун хагаст дулаарна.
Гал түймэр:
Дархан-Уул аймаг, Хонгор сум 1 дүгээр багийн задгайд /аймгийн төвөөс урд зүгт 24 км, сумын төвөөс урд зүгт 3 км/ хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 06.03-ны өдрийн 16:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход 40х40 метрийн хэмжээтэй сумын төвлөрсөн хогийн цэгт хог шатаж байсныг ажиллан унтраасан.
Дорнод аймаг, Хэрлэн (Сүмбэр) 6 дугаар баг, 2 дугаар байр хар утаа гараад байна гэсэн дуудлагыг 06.03-ны өдрийн 13:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 52 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус байрны В1 давхарт амьдардаг айлын жижиг өрөөний эд зүйлс шатаж байсныг 13:26 цагт гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраасан. Уг гал түймэрт хайгуулын ажиллагаа зохион байгуулан В1 давхраас А /5 настай, эмэгтэй/, А/3 настай, эрэгтэй/ С /35 настай, эмэгтэй/, А/11 настай, эрэгтэй/ А /1 настай, эмэгтэй/-ыг тус тус гарган Эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Иргэн С/35 настай, эмэгтэй/, А /11 настай, эрэгтэй/, А /1 настай, эмэгтэй/ нар Эмнэлгийн байгууллагад хүргэгдэн очоод нас барсан, А /5 настай, эмэгтэй/, А /3 настай, эрэгтэй/ нарын биеийн байдал тогтвортой, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Утаажилтын бүсээс 10 хүн /8 том хүн, 2 хүүхэд/-ийг аюулгүй гаргаж, 4 хүн /2 том хүн, 2 хүүхэд/-ийг Эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 38 дугаар хороо агуулахад гал гарч байна гэсэн дуудлагыг 06.03-ны өдрийн 19:29 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход баригдаж байгаа 10 дугаар блокын В1 давхарт 7.5х6 метрийн хэмжээтэй өрөөнд эд зүйлс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Багануур дүүрэг 4 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.04-ний өдрийн 00:50 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ийн 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, 3х3 метрийн хэмжээтэй гарааш, эд зүйлсийн хамт шатаж байсныг ажиллаж унтраасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/06/04
Шинэ мэдээМонгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Архангай аймагт “Орон нутгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, хүмүүнлэгийн байгууллага, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдэвт гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгууллаа.
2026/06/04
Шинэ мэдээЭнэхүү иж бүрэн сургуулийн хүрээнд аймаг, сум, багийн түвшний удирдлага, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын харилцан ажиллагаа, мэдээлэл солилцоо, шийдвэр гаргалтын шуурхай байдал, хүч хэрэгслийн татан төвлөрүүлэлт, нүүлгэн шилжүүлэлт, түр байршуулалт, эмнэлгийн яаралтай тусламж, эрэн хайх, аврах ажиллагаа, гал түймэр унтраах, үер усны аюулаас хамгаалах, холбоо мэдээллийн тасралтгүй ажиллагааг дадлагажуулсан гэдгээрээ онцлог юм.
2026/06/04
Шинэ мэдээАрхангай аймагт зохион байгуулсан гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн тактикийн үзүүлэх дадлагад аймаг, сумдын Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, эрүүл мэнд, цагдаа, төрийн болон төрийн бус нийт 14 байгууллагын 207 хүн, 27 техник хэрэгсэлтэйгээр оролцож, гамшгийн үеийн хариу арга хэмжээ, хамтын ажиллагаа, шуурхай удирдлагын зохион байгуулалтыг дээшлүүллээ.