Хэт халалт Европ тивийг нөмөрчээ

A- A A+

ЛОНДОН, 2026 оны тавдугаар сарын 26 /Kazinform/. Европ тив даяар хэт халж, зарим улс оронд агаарын хэм түүхэн дээд хэмжээнд хүрсэн байна. Ялангуяа Их Британи, Франц, Испани улсуудад нөхцөл байдал нэн хүндэрч, тавдугаар сарын сүүлч үеийн ердийн агаарын хэмээс нэлээд давж халжээ.

Их Британийн Met Office цаг уурын албаны мэдээллээр, өчигдөр Лондон хотын “Хитроу” нисэх онгоцны буудлын орчимд агаарын хэм +33.5 градуст хүрсэн байна. Энэ бол Их Британид цаг уурын ажиглалт хийж эхэлснээс хойш бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт юм. Өмнө нь 1922 онд Лондоны Кэмдэн дүүрэгт тавдугаар сарын сүүлчээр +32.8 хэм хүртэл халж байжээ.

Цаг уурчдын анхааруулж байгаагаар, хэт халалт үргэлжилж, мягмар гарагт +35 хэмд хүрэхээр байгаа нь тавдугаар сарын хувьд рекорд үзүүлэлт юм. Түүнээс гадна өнгөрсөн шөнө Лондонд +19.4 хэм халуун байсан нь мөн түүхэн дээд үзүүлэлт ажээ. Өдрийн халуунаас сэргэж амжаагүй байгаа хүний биемахбодид ийм үзэгдэл маш аюултай.

Хэт халалт Европын бусад улсыг ч нөмөрчээ. Францын 20 гаруй хотод агаарын хэм ажиглалтын түүхэнд бүртгэгдсэн дээд үзүүлэлтүүдээс давсан байна. Испанийн зарим бүс нутагт агаарын хэм +40-д дөхжээ. Тивийн олон газар оронд агаар мандал ердийнхөөс 12-15 хэмээр илүү халж байгаа ажээ. Цаг уурчдын таамаглаж байгаагаар, ойрын өдрүүдэд дээрх гурван улсад агаарын хэм олон удаа рекорд хэмжээнд хүрч, энэ долоо хоног дуусах хүртэл хэт халалт үргэлжлэх төлөвтэй байна.   

Эх сурвалж: montsame.mn 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 50 орчим хувьд сайн байна

Үүнд, Өвөрхангай, Баянхонгорын ихэнх, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Дундговь, Өмнөговийн зарим, Завхан, Хөвсгөл, Архангай, Төвийн ганц нэг сумдын нутгаар муу, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Дорнодын нийт, Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Хэнтий, Сүхбаатар, Дорноговийн ихэнх, Говь-Алтай, Төв, Дундговь, Өмнөговийн зарим, Баян-Өлгий, Ховдын цөөн сумдын нутгаар сайн, бусад нутгаар дунд зэрэг байна.  

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх "Бүү бас" аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ

Аялал, зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан үер, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас  "Усыг бүү бас" аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ.