Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Завхан аймгийн 2 суманд 0.1 мм, Ховд аймгийн 1 суманд 0.1 мм, Хөвсгөл аймгийн 7 суманд 0.1-3 мм бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө Алтайн салбар уулс болон говийн бүс нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Агаарын температур өдөртөө Говь-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +6...+11 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар +11...+16 градус, говь, талын нутаг болон Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +21...+26 градус, бусад нутгаар +17...+22 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, маргааш оройдоо дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +8...+10 градус, өдөртөө +20...+22 градус дулаан байна.

Төлөв байдал: 27-нд нутгийн зүүн хагаст, 28-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 27-нд говь, талын нутгаар, 30-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 27-нд нутгийн баруун хэсгээр, 28, 29-нд ихэнх нутгаар дулаарч, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -4...+1 градус, өдөртөө +12...+17 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +16...+21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +28...+33 градус, бусад нутгаар шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +22...+27 градус дулаан байна. 27-нд нутгийн зүүн хагаст, 30-нд нутгийн баруун хагаст сэрүүхэн байна.

Гал түймэр:

Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сум 6 дугаар багийн Хатгал тосгон задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.25-ны өдрийн 09:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь 69 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Л-ын 6х8 метрийн хэмжээтэй 2 давхар мансардтай байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 20 дугаар хороо, Арцатын амны задгайд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.25-ны өдрийн 20:06 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ийн 1х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.

Ховд аймаг, Жаргалант сум Цамбагарав баг автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 05.25-ны өдрийн 21:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 48 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ө-ийн  “Hyundai Verna” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг  ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Хэт халалт Европ тивийг нөмөрчээ

Хэт халалт Европ тивийг нөмөрчээ

Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 20 гаруй хувьд сайн байна

Хөвсгөл, Баян-Өлгий, Ховд, Өвөрхангайн зарим сумдын нутгаар ургамал цухуйгаагүй байна. 

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ