Монгол улсын хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд туссан Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Монгол Улсад Гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх нь” төслийг 2026-2030 онд хэрэгжүүлэхээр өнөөдөр нээлтээ хийлээ.
Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Азийн хөгжлийн банкны Гамшгийн эрсдэлийн удирдлагын ахлах мэргэжилтэн Стивен Гөүлдфинч, Усны нөөц хариуцсан мэргэжилтэн
Дастин Шинн нар болон холбогдох бүтцийн нэгжийн удирдлага, мэргэжилтнүүд оролцсон юм.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян хэлсэн үгэндээ “Монгол Улс дэлхий нийтийн чиг хандлагатай нийцүүлэн 2015 оноос гамшгаас хамгаалах менежментээс гамшгийн эрсдэлийг бууруулах менежмент рүү шилжиж, эрх зүйн болон институцын хувьд томоохон шинэчлэл хийсэн. Хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Онцгой байдлын байгууллага өөрийн чадавхаа бэхжүүлэхээс гадна гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцогч талуудын чадавхыг дээшлүүлэх, төр засаг, орон нутгийн удирдлага, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, иргэд, олон нийт, сайн дурынхныг сургаж бэлтгэх, тэдний оролцоог хангах замаар үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бий болгох цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр зорин ажиллаж, төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлж байна” гэлээ.

Тус төсөл хэрэгжсэнээр улсын хэмжээнд гамшгийн аюулаас эрт сэрэмжлүүлэх, зарлан мэдээллийн тогтолцоо бүрдэж, гамшгаас урьдчилан сэргийлэх, орон нутгийн болон Онцгой байдлын байгууллагын холбоо, зарлан мэдээллийн техник хэрэгслийн бэлэн байдал дээшилж, гамшиг, аюулт үзэгдэл, ослыг хохирол багатай даван туулах нөхцөл бүрдэх юм.

Төслийн үр дүнд 21 аймагт гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийг байгуулж, гамшгийн ослын дуудлага хүлээн авах, зохицуулах системийг бүрдүүлж, үүрэн холбооны 5 оператор компанийн хэрэглэгчдэд гар утсаар дамжуулан гамшгийн аюулаас сэрэмжлүүлэх мэдээг шуурхай хүргэхээс гадна Улаанбаатар хотод нэмэлтээр 82 цамхаг, 2 хөдөлгөөнт цамхаг, аймаг орон нутагт 80 дуут дохиоллын цамхаг тус тус шинээр суурилуулж, гамшгийн үед холбоо зохион байгуулах хөдөлгөөнт холбооны систем байгуулахаар ажиллаж байна.

2026/05/25
Шинэ мэдээАялал, зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан үер, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас "Усыг бүү бас" аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ.
2026/05/25
Шинэ мэдээМонгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Архангай аймагт “Орон нутгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, хүмүүнлэгийн байгууллага, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдэвт гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгууллаа.
2026/05/25
Шинэ мэдээЭнэхүү иж бүрэн сургуулийн хүрээнд аймаг, сум, багийн түвшний удирдлага, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын харилцан ажиллагаа, мэдээлэл солилцоо, шийдвэр гаргалтын шуурхай байдал, хүч хэрэгслийн татан төвлөрүүлэлт, нүүлгэн шилжүүлэлт, түр байршуулалт, эмнэлгийн яаралтай тусламж, эрэн хайх, аврах ажиллагаа, гал түймэр унтраах, үер усны аюулаас хамгаалах, холбоо мэдээллийн тасралтгүй ажиллагааг дадлагажуулсан гэдгээрээ онцлог юм.