"Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн тэмцээнд Онцгой байдлын байгууллагаас 200 гаруй алба хаагч оролцож, амжилтаа баталгаажууллаа.

"Гэр бүлийн ангилал"-д НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч, хөнгөн атлетикийн ОУХМ Д.Тэмүүжин гэр бүлийн хамт оролцож, тэргүүн байр эзэлсэн юм.

Түүнчлэн 35-54 насны ангиллын 21 км 195 метрийн хагас марафон гүйлтийн төрөлд тус ангийн аврагч-гал сөнөөгч, ахлагч, хөнгөн атлетикийн спортын мастер Ч.Чинбат гутгаар байрт шалгарч, хүрэл медаль, мөн ангийн аврагч-гал сөнөөгч, дэд ахлагч, хөнгөн атлетикийн спортын мастер Ө.Отгонзаяа 10 км-ийн кросс гүйлтийн төрөлд VIII байрт шалгарлаа.


2026/05/25
Шинэ мэдээАялал, зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан үер, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас "Усыг бүү бас" аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ.
2026/05/25
Шинэ мэдээМонгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Архангай аймагт “Орон нутгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, хүмүүнлэгийн байгууллага, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдэвт гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгууллаа.
2026/05/25
Шинэ мэдээЭнэхүү иж бүрэн сургуулийн хүрээнд аймаг, сум, багийн түвшний удирдлага, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын харилцан ажиллагаа, мэдээлэл солилцоо, шийдвэр гаргалтын шуурхай байдал, хүч хэрэгслийн татан төвлөрүүлэлт, нүүлгэн шилжүүлэлт, түр байршуулалт, эмнэлгийн яаралтай тусламж, эрэн хайх, аврах ажиллагаа, гал түймэр унтраах, үер усны аюулаас хамгаалах, холбоо мэдээллийн тасралтгүй ажиллагааг дадлагажуулсан гэдгээрээ онцлог юм.