Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Салхи ихэнх нутгаар баруунаас 6-11 м/с, Алтайн салбар уулсаар 15-17 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Нутгийн баруун хагаст хүйтэрч, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр +4...+9 градус, Их нууруудын хотгор, Идэр голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор +9...+14 градус Орхон Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаар +23...+28 градус, Хэнтийн уулархаг Хангайн нурууны өвөр бэл, Ерөө,Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндий, Дорнод Дарьгангын тал нутгаар +19...+24 градус, бусад нутгаар +14...+19 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. Өдөртөө өмнөх өдрөөс 8 градусаар дулаарч +21...+23 градус дулаан байна.
Төлөв байдал: 26-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 27-нд нутгийн зүүн хагаст, 28-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи 26, 27-нд говь, талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. 27-нд нутгийн баруун хэсгээр, 28-нд ихэнх нутгаар дулаарч, шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эхээр +1...-4 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр -2...+3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8...+13 градус, бусад нутгаар +3...+8 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр +8...+13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +25...+30 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар +20...+25 градус, бусад нутгаар +15...+22 градус дулаан байна.
Гал түймэр:
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 1 дүгээр хороо амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2026.05.24-ний өдрийн 12:00 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-ийн 2х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.
Өмнөговь аймаг, Гурвантэс сум Урт баг гэр шатаж байна гэсэн тухай дуудлагыг 2026.05.24-ний өдрийн 21:22 цагт хүлээн авсан Тус аймгийн Онцгой байдлын газрын Гурвантэс сум дахь 67 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн 5 ханатай гэр, эд зүйлс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 9 дүгээр хороо дугуй засварын байрнаас утаа гарч байна гэсэн дуудлагыг 2026.05.24-ний өдрийн 23:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн П-ийн 3х6 метрийн хэмжээтэй дугуй засварын газрын дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/05/25
Шинэ мэдээАялал, зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан үер, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас "Усыг бүү бас" аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ.
2026/05/25
Шинэ мэдээМонгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Архангай аймагт “Орон нутгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, хүмүүнлэгийн байгууллага, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдэвт гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгууллаа.
2026/05/25
Шинэ мэдээЭнэхүү иж бүрэн сургуулийн хүрээнд аймаг, сум, багийн түвшний удирдлага, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын харилцан ажиллагаа, мэдээлэл солилцоо, шийдвэр гаргалтын шуурхай байдал, хүч хэрэгслийн татан төвлөрүүлэлт, нүүлгэн шилжүүлэлт, түр байршуулалт, эмнэлгийн яаралтай тусламж, эрэн хайх, аврах ажиллагаа, гал түймэр унтраах, үер усны аюулаас хамгаалах, холбоо мэдээллийн тасралтгүй ажиллагааг дадлагажуулсан гэдгээрээ онцлог юм.