Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хотод 2 мм, Архангай аймгийн 17 суманд 0.1-3 мм, Булган аймгийн 12 суманд 0.3-3 мм, Сэлэнгэ аймгийн 2 суманд 0.3 мм, Төв аймгийн 2 суманд 0.1-0.3 мм бороо, Говь-Алтай аймгийн 7 суманд 0.5-4 мм, Завхан аймгийн суманд 00-4 мм, Хөвсгөл аймгийн 3 суманд 2-5 мм цас орж, Говьсүмбэр, Дорнод, Дундговь аймгийн зарим газраар шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун хонолоо.
Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас 6-11 м/с, говь, тал, хээрийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +11...+16 градус, говийн бүс нутгаар +20...+25 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор +25...+30 градус, бусад нутгаар +16...+21 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж 6-11 м/с, зарим үед 13-15 м/с хүрч ширүүснэ. Өмнөх өдрөөс 2 градусаар сэрүүсэж +13...+15 градус дулаан байна.
Төлөв байдал: 23-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 24-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 26-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи 23, 25-нд нутгийн зарим газраар, 24, 26-нд говь, тал, хээрийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд сэрүүхэн, шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эхээр -4...-9 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр +1...-4 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +6...+11 градус, бусад нутгаар 0...+5 градус дулаан, өдөртөө Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр +1...+6 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +7...+12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +21...+26 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар +17...+22 градус, бусад нутгаар +12...+17 градус дулаан байна. 23, 25-нд нутгийн зүүн хагаст дулаарна.
Гал түймэр:
Хөвсгөл аймаг, Мөрөн сум Уран дөш баг Барилгын дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 2026.05.21-ны өдрийн 15:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 27 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын 4 давхар барилгын зүүн урд дээврийн хэсэг, гадна фасадны хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 33 дугаар хороо амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2026.05.21-ний өдрийн 20:41 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 2х2 метрийн хэмжээтэй амбаар, эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 20 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2026.05.22-ны өдрийн 03:38 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн У-ын 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг, 3х3 метрийн хэмжээтэй үүдний амбаар, 4х6 метрийн хэмжээтэй байшингийн 3х3 метрийн хэмжээтэй үүдний амбаар, 6 метрийн хашаа, иргэн Б-ын хашаанд ил задгай хураалттай байсан автомашины сэлбэг, хэрэгслүүд шатаж, 10х20 метрийн хэмжээтэй авто сервисийн зүүн урд дээврийн хэсэг, иргэн Ц-ын 5 ханатай гэрийн хойд хэсэг тус тус хайрагдаж байсныг ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр:
- Ойн түймэр: Сэлэнгэ аймаг, Ерөө сум Буурагчин багийн "Дунд цухлаг’’ гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 308 км-т, сумын төвөөс зүүн зүгт 210 км-т/ Ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 05.15-ны өдрийн 12:30 цагт хүлээн авсан. Үндэсний аврах бригад, Уул, уурхайн аврах 09 дүгээр анги, Нийслэлийн Онцгой байдлын газрын Налайх дүүргийн 28 дугаар ангийн нийт 35 алба хаагч 4 бүлэгт хуваагдан ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/05/22
Шинэ мэдээХүний амьдралд үргэлж баяр хөөр, инээд цалгиж байдаггүй. Хэнэггүй, хайхрамжгүй байдал, гэнэтийн санамсаргүй үйлдлээс шалтгаалж аюулт нөхцөл байдалтай нүүр тулах мөч бидэнд хэзээ ч тохиож болно. Чухам энэ л эгзэгтэй үед эрдэнэт хүний амь насыг аврахын төлөө цаг наргүй зүтгэдэг алба бол Онцгой байдлын аврах анги юм.
2026/05/22
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2026/05/22
Шинэ мэдээГамшгийн аюулыг зарлан мэдээлэх нэгдсэн системийг улсын хэмжээнд байгуулах замаар гамшгийн бэлэн байдлын чадавхыг бэхжүүлэх “Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх” төслийг 2026 оноос эхлэн Азийн хөгжлийн банкны санхүүжилттэйгээр хэрэгжүүлж байна.