Эрэлч нохойн алба байгуулагдснаас хойш 151 иргэний амь насыг авран хамгааллаа

A- A A+

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян өнөөдөр Эрэлч нохойн сургалтын албанд ажиллаж, албаны үйл ажиллагаа, онцлог, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцаж, цаашид анхаарах асуудлын талаар санал солилцлоо. 

Онцгой байдлын ерөнхий газраас Засгийн газрын 2016 оны 282 дугаар тогтоолын дагуу 2017 онд Эрэлч нохойн сургалтын албыг байгуулсан. 

Эрэлч нохойн сургалтын алба нь 2018 оноос хойш албаны хэмжээнд давхардсан тоогоор 62 аврагч-нохой хөтлөгчийг бэлтгэж, 145 удаагийн гамшиг, ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэн, 151 иргэний амь насыг авран хамгаалж, 125 буцалтгүй нэрвэгдэгчийг илрүүлсэн байна.

Түүнчлэн  2023 онд БНТУ-д болсон газар хөдлөлтийн гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн Эрэн хайх, аврах багийн бүрэлдэхүүнд 2 эрэлч нохой оролцож, 8 хүний амийг аварч, 19 буцалтгүй нэрвэгдэгчийг олж илрүүлэн, олон улсад аврах ажиллагаанд амжилттай оролцоод ирсэн юм. 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Архангай аймгийн багш нар “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн сургагч багшаар бэлтгэгдлээ

Тус сургалт нь боловсролын байгууллагын ажилтан, алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэг, дадлыг эзэмшүүлэхээс гадна хүүхэд, суралцагчдад аюулгүй амьдрах дадал хэвшил, эрсдэлийг зөв үнэлэх ойлголтыг багаас нь төлөвшүүлэхэд чиглэгдэж байгаа гэдгээрээ ач холбогдолтой юм.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Кубад 6.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Газар хөдлөлтийн чичиргээ Флоридад хүртэл мэдрэгдсэн аж.