Томилгоот бүрэлдэхүүний хүч, хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

A- A A+

Онцгой байдлын ерөнхий газраас Дундговь аймагт зохион байгуулж байгаа “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийн хүрээнд өнөө өглөө “Цуглар” дохиогоор аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, томилгоот бүрэлдэхүүний хүч, хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа.

Тус бэлэн байдлын үзлэгт аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн нийт 492 ажилтан, алба хаагч, 22 албаны 48 техник хэрэгсэл, 45 төрлийн тоног төхөөрөмжтэйгээр оролцлоо.

Бэлэн байдлын үзлэг нь аймаг, орон нутгийн гамшгийн эрсдэлийг даван туулах чадавх, байгууллагуудын уялдаа холбоо, бэлэн байдал, хариу арга хэмжээний чадамжийг бодитоор үнэлж, мэргэжил аргазүйгээр ханган ажилладаг гэдгээрээ ач холбогдолтой юм.

Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын бэлтгэл, бэлэн байдал, бие бүрэлдэхүүний хүн нэг бүрийн үүргэвчний зохион байгуулалт, техник хэрэгслийн ашиглалт, холбоо зарлан мэдээллийн дамжуулах ажиллагаа, харилцан ажиллагааны уялдаа холбоо зэрэг нь гамшгийн үед хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах үндсэн үзүүлэлт болдог онцлогтой.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх "Бүү бас" аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ

Аялал, зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан үер, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас  "Усыг бүү бас" аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ.

Аймаг, сумдын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг бодит нөхцөлд туршин, тодотгол хийлээ

Монгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Архангай аймагт “Орон нутгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, хүмүүнлэгийн байгууллага, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдэвт гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд штабын дадлага хийлээ

Энэхүү иж бүрэн сургуулийн хүрээнд аймаг, сум, багийн түвшний удирдлага, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын харилцан ажиллагаа, мэдээлэл солилцоо, шийдвэр гаргалтын шуурхай байдал, хүч хэрэгслийн татан төвлөрүүлэлт, нүүлгэн шилжүүлэлт, түр байршуулалт, эмнэлгийн яаралтай тусламж, эрэн хайх, аврах ажиллагаа, гал түймэр унтраах, үер усны аюулаас хамгаалах, холбоо мэдээллийн тасралтгүй ажиллагааг дадлагажуулсан гэдгээрээ онцлог юм.