Хурандаа генерал С.Равдангийн мэндэлсний 119 жилийн ойн энэ өдөр түүний нэрэмжит шагнал гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад боллоо.
Тус шагналыг энэ жил Сургалт, соёл хүмүүүжлийн албаны дарга, ахлах дэслэгч Б.Ууганбаяр хүртсэн юм.
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян хэлсэн үгэндээ “Эх оронч байна гэдэг түүний төлөө амиа өгөхөд бэлэн байх төдий бус, Эх орныхоо төлөө амьдрахын нэр юм” гэж Америкийн ерөнхийлөгч Теодор Рузвельт хэлсэн байдаг. Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хурандаа генерал С.Равдан эх орныхоо төлөө амиа өгөхөд ч бэлэн явсан, мөн амьдралаа ч бүрэн зориулж иржээ гэдгийг түүний туулсан замнал, бүтээсэн түүхээс нь өнөө ч бид харж болно. Тэрээр олон байгууллагын эх суурийг тавилцсаны дотор гамшгийг арилгах, сэргээн босгох хүч хэрэгслийг бэлтгэх, тэдгээрт ард иргэдийг сурган дадлагажуулах гээд нийтийг хамарсан иргэний хамгаалалтын тогтолцооны анхны шанг татаж, Монгол Улсад гамшгаас хамгаалах тогтолцоог төлөвшүүлэх, хариу арга хэмжээний чадавхыг бэхжүүлэх, мэргэжлийн үнэлэмжийг дээшлүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан нэрт удирдагч болохыг өнөөдөр бахархан дурсахад таатай байна" гэлээ.
Энэ үеэр тус арга хэмжээнд оролцсон зочид, төлөөлөгчдөд албаны хэмжээнд ашиглаж байгаа багаж, хэрэгсэл, техник, төхөөрөмж, эрэлч нохойн болон шүхрийн үзүүлбэрийг танилцуулж, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгсөн юм.
Онцгой байдлын албаны тулгын гурван чулууны нэг Иргэний хамгаалалтын газрын анхны даргаар ажиллаж байсан нийгэм, улс төрийн зүтгэлтэн, дипломатч, хурандаа генерал С.Равдан нь Монгол Улсын анхны 11 генералын нэг. ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадыг 2006 онд Хувьсгалт тэмцлийн нэрт зүтгэлтэн, хурандаа генерал Сандивын Равдангийн нэрэмжит болгосноос хойш түүний үр хүүхдүүд нь С.Равдангийн нэрэмжит шагналаар тухайн жилдээ ажил үйлсээрээ тэргүүлсэн алба хаагчийг шагнадаг уламжлал тогтсон юм.
2026/05/21
Шинэ мэдээГамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын бэлтгэл, бэлэн байдал, бие бүрэлдэхүүний хүн нэг бүрийн үүргэвчний зохион байгуулалт, техник хэрэгслийн ашиглалт, холбоо зарлан мэдээллийн дамжуулах ажиллагаа, харилцан ажиллагааны уялдаа холбоо зэрэг нь гамшгийн үед хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах үндсэн үзүүлэлт болдог онцлогтой.
2026/05/21
Шинэ мэдээХурандаа генерал С.Равдангийн мэндэлсний 119 жилийн ойн энэ өдөр түүний нэрэмжит шагнал гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад боллоо.
2026/05/21
Шинэ мэдээМөн АШУҮИС-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэнг сургаж, мэргэшүүлэх, дадлагажуулах богино болон урт хугацааны сургалтад хамруулахын зэрэгцээ “Сэтгэлзүйн хөдөлгөөнт бүлэг”-ийг анги, байгууллагуудад ажиллуулж, сэтгэлзүйн боловсрол олгох сургалтыг тогтмолжуулаад байна.