Эмч, сэтгэл зүйч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн чиглүүлэх сургалтыг зохион байгууллаа

A- A A+

ОБЕГ-ын Захигаа, эрх зүй, нөөцийн газрын Эрүүл мэнд, сэтгэлзүйн хэлтсээс төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын эмч, сэтгэл зүйч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн чиглүүлэх сургалтыг танхим болон цахимаар зохион байгууллаа.

Энэ хүрээнд эрүүл мэнд, сэтгэл зүйн чиглэлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилт, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар  танилцуулж, цаашид анхаарах зарим асуудлын талаар мэргэжил, аргазүйн зөвлөгөө мэдээллийг өгсөн юм.

Алба хаагчдын эрүүл мэнд, сэтгэлзүйг дэмжих хүрээнд “Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын алба хаагчдын эрүүл мэнд, сэтгэл зүйг дэмжих, хамгаалах төлөвлөгөө”-г баталж, 27 чиглэлээр арга хэмжээг төлөвлөн, хэрэгжүүлж байна.

Мөн АШУҮИС-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэнг сургаж, мэргэшүүлэх, дадлагажуулах богино болон урт хугацааны сургалтад хамруулахын зэрэгцээ  “Сэтгэлзүйн хөдөлгөөнт бүлэг”-ийг анги, байгууллагуудад ажиллуулж, сэтгэлзүйн боловсрол олгох сургалтыг тогтмолжуулаад байна.

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Архангай аймгийн багш нар “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн сургагч багшаар бэлтгэгдлээ

Тус сургалт нь боловсролын байгууллагын ажилтан, алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэг, дадлыг эзэмшүүлэхээс гадна хүүхэд, суралцагчдад аюулгүй амьдрах дадал хэвшил, эрсдэлийг зөв үнэлэх ойлголтыг багаас нь төлөвшүүлэхэд чиглэгдэж байгаа гэдгээрээ ач холбогдолтой юм.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Кубад 6.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Газар хөдлөлтийн чичиргээ Флоридад хүртэл мэдрэгдсэн аж.