Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Завхан аймгийн 22 суманд /0.1-0.1 мм/ цас, Булган аймгийн 2 суманд /0.1-0.8 мм/, Дархан-Уул аймгийн 4 суманд 2.3 мм, Орхон аймгийн 2 суманд /0.0-17 мм/, Төв аймгийн 17 суманд /2-4 мм/, Хөвсгөл аймгийн 24 суманд /7-8мм/ бороо орж, бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн төв хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 8-13 метр, нутгийн зарим газраар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +7...+12 градус, говийн бүс нутгаар +18...+23 градус, Дорнодын тал нутгаар +21...+26 градус, бусад нутгаар +12...+17 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Сэрүүсэж +15...+17 градус дулаан байна.
Төлөв байдал: 22-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд сэрүүхэн, шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эхээр -5...-10 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр +1...-4 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +6...+11 градус, бусад нутгаар 0...+5 градус дулаан, өдөртөө Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр +1...+6 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +7...+12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +21...+26 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар +17...+22 градус, бусад нутгаар +12...+17 градус дулаан байна. 22-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 23, 25-нд нутгийн зүүн хагаст дулаарна.
Гал түймэр:
Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сум Хатгал тосгоны "Хирвэстэг” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 135 км, Хатгал тосгоноос хойд зүгт 35 км/-т байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь 69 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, иргэн Б-ын 5х5 метрийн хэмжээтэй дүнзэн байшин, эд зүйлийн хамт бүрэн шатаж байсныг ажиллан унтраасан.
Сэлэнгэ аймаг, Мандал сум Минжийн хангай баг байшин шатаж байна гэсэн дуудлагыг 16:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь 19 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, иргэн Б-ийн 9х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллан унтраасан.
Дархан-Уул аймаг, Орхон сум Энхтал баг, “Бүрэнтолгой” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 35 км/ Өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 19:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 54 дүгээр ангийн алба хааагчдыг очиход, иргэн Б-ийн өвөлжөөнд 10х8 метрийн хэмжээтэй ухсан нүхэнд хог шатаж байсныг ажиллан унтраасан.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 12 дугаар хороо байшингийн дээврээс утаа гараад байна гэсэн дуудлагыг 22:30 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Б-ын 4х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан. (утаажилтын бүсээс 3 иргэнийг аюулгүй газар гаргасан.)
Ой, хээрийн түймэр:
- Ойн түймэр: Сэлэнгэ аймаг, Ерөө сум Буурагчин багийн "Дунд цухлаг’’ гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 308 км-т, сумын төвөөс зүүн зүгт 210 км-т/ Ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 05.15-ны өдрийн 12:30 цагт хүлээн авсан. Үндэсний аврах бригад, Уул, уурхайн аврах 09 дүгээр анги, Нийслэлийн Онцгой байдлын газрын Налайх дүүргийн 28 дугаар ангийн нийт 35 алба хаагч 4 бүлэгт хуваагдан ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Хэнтий аймаг, Дадал сум Балж баг “Хуурай Залаа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 250 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 15 км/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 05.20-ны өдрийн 17:05 цагт хүлээн авсан. Тус сумын Мэргэжлийн ангийнхан хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 18:00 цагт цурамд оруулж, 19:30 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 2 га талбай өртөж шатсан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/05/21
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2026/05/21
Шинэ мэдээ“Орон нутгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, хүмүүнлэгийн байгууллага, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдэвт тус дадлага сургууль энэ сарын 20-22-ны өдрүүдэд үргэлжилнэ.
2026/05/21
Шинэ мэдээ-Хүн аливаа зүйлд тууштай, хичээл, зүтгэл гаргаж, өөрийгөө дайчилж чадвал амжилт өөрөө ирдэг. Тухайн амжилт нь хамтын хүч, гэр бүлийн хайр, хэн нэгний итгэл бас сэтгэл дээр тогтдог онцлогтой. Монгол хүн болж, Онцгой байдлын байгууллагад ажиллаж, Монгол улсын самбо, жудо, жюү жицү, кураш бөхийн холбооны гэр бүлд багтдагтаа бахархдаг хэмээн ярих Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, хошууч Ж.Энхсайхан nematimes булангийн өнөөдрийн зочин.