Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багийн “Улаан хөндийн цагаан гунатай” гэдэг газар тавдугаар сарын 15-ны өдрийн 16:30 цагт гарсан ойн түймрийг 17-ны өдрийн 20:30 цагт цурамд оруулж, өнөөдөр (2026.05.19) 06:00 цагт бүрэн унтраалаа. Унтраах ажиллагаанд тус аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэргийн 0287 дугаар анги, сумын мэргэжлийн ангийн нийт 35 хүн, 2 автомашин, 13 морьтойгоор ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулсан юм.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн “Халтарын говь” гэдэг газар тавдугаар сарын 18-ны өдрийн 17:25 цагт гарсан хээрийн гал түймрийг мөн өдрийн 21:45 цагт цурамд оруулж 22:55 цагт бүрэн унтраасан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар анги, Хилийн цэргийн 0146 дугаар ангийн нийт 14 алба хаагч, 3 автомашин, 1 мотоциклтойгоор ажиллалаа.
2026/05/19
Шинэ мэдээСургалтын хүрээнд оролцогчид хот, суурин газрын гамшгийн тэсвэржилтийн өнөөгийн байдлыг үнэлэх, эрсдэл, сул талыг тодорхойлох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог бодлого, төлөвлөлтөд тусгах, үнэлгээний үр дүнд тулгуурлан хөгжлийн болон хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах арга зүйг эзэмших юм.
2026/05/19
Шинэ мэдээНийт дуудлагын 74 нь обьектын гал түймэр, 15 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.
2026/05/19
Шинэ мэдээАзийн хөгжлийн банкны санхүүжилттэйгээр Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжиж байгаа “Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлэх нэгжид ажиллах ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.