Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Дагналтай-Ам” гэдэг газар тавдугаар сарын 15-ны өдрийн 11:40 цагт гарсан ойн түймрийг 17-ны өдрийн 08:30 цагт цурамд оруулж, өнөөдөр (2026.05.18) 15:08 цагт бүрэн унтраалаа.
Түймрийг унтраах ажиллагаанд аймгийн Онцгой байдлын газар, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Уул, уурхайн аврах 09 дүгээр анги, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Хэнтий аймгийн Онцгой байдлын газар, тус сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх нээлттэй хорих 417 дугаар анги, сумын мэргэжлийн ангийн нийт 40 хүн, 5 автомашинтайгаар оролцсон юм.

2026/05/18
Шинэ мэдээСургалтын хүрээнд оролцогчид хот, суурин газрын гамшгийн тэсвэржилтийн өнөөгийн байдлыг үнэлэх, эрсдэл, сул талыг тодорхойлох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог бодлого, төлөвлөлтөд тусгах, үнэлгээний үр дүнд тулгуурлан хөгжлийн болон хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах арга зүйг эзэмших юм.
2026/05/18
Шинэ мэдээНийт дуудлагын 74 нь обьектын гал түймэр, 15 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.
2026/05/18
Шинэ мэдээАзийн хөгжлийн банкны санхүүжилттэйгээр Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжиж байгаа “Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлэх нэгжид ажиллах ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.