Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтэн бэлтгэх мэргэшүүлэх сургалт, дадлагагыг зохион байгууллаа

A- A A+

Онцгой байдлын ерөнхий газраас “Ололт амжилтын түлхүүр” сургалтын төвтэй хамтран Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтэн бэлтгэх мэргэшүүлэх сургалт, дадлагагыг зохион байгууллаа.

Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын газар, хэлтсийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй ажилтан нарын 30 орчим алба хаагч хамрагдаж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх хууль, дүрэм, стандарт, алба хаагчдын эрүүл мэнд хөдөлмөрийн чадварыг хэвээр хадгалах, сайжруулах, үйл ажиллагааг зохион байгуулахад шаардлагатай менежментийн мэдлэг, ур чадварыг олгосон юм. 

Онцгой байдлын байгууллагаас хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр төрөөс баримталж байгаа бодлого, хууль эрхзүйн орчин, олон улсын стандартын шаардлагад нийцүүлэн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орон тооны бус зөвлөл”-ийг байгуулж, эрсдэлийн үнэлгээ, дотоод хяналтын тогтолцоог сайжруулах, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэх чиглэлээр олон талт ажил, арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Тиймээс энэ удаагийн сургалтыг семинар, дадлага хосолсон хэлбэрээр зохион байгуулсан нь ажлын байранд хэрэгжүүлэхэд практик ур чадвар эзэмшүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгээрээ онцлог юм.

Тамшрамд дурдахад, өнгөрсөн 2025 онд гэхэд байгууллагын хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүлч ахуйн чиглэлээр 21 удаагийн сургалтад 2040 алба хаагчийг хамруулж, 49 алба хаагчийг мэргэшүүлэх сургалт, дадлагад хамруулсан юм.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Хотын гамшгийг даван туулах чадавхын үнэлгээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулж байна

Сургалтын хүрээнд оролцогчид хот, суурин газрын гамшгийн тэсвэржилтийн өнөөгийн байдлыг үнэлэх, эрсдэл, сул талыг тодорхойлох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог бодлого, төлөвлөлтөд тусгах, үнэлгээний үр дүнд тулгуурлан хөгжлийн болон хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах арга зүйг эзэмших юм.

Алба хаагчид 12 иргэний амь насыг аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Нийт дуудлагын 74 нь обьектын гал түймэр, 15 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна. 

"Төсөл хэрэгжүүлэх нэгж”-д ажиллах нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна

Азийн хөгжлийн банкны санхүүжилттэйгээр Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжиж байгаа “Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх” төслийг  хэрэгжүүлэх нэгжид ажиллах ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.