Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Агаарын температур өдөртөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +14...+19 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +24...+29 градус, бусад нутгаар +18...+23 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө +5...+7 градус, өдөртөө +19...+21 градус дулаан байна.
Төлөв байдал: 09-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар, 10-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи 10-нд Алтайн салбар уулсаар, 11-нд нутгийн зарим газраар, 12-нд нутгийн баруун хагаст секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр -1...+4 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13...+18 градус, бусад нутгаар +6...+11 градус дулаан, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр +15...+20 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +27...+32 градус, бусад нутгаар +21...+26 градус дулаан байна.
Гал түймэр:
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 10 дугаар хороо. Барилгын материалын төвд гал гарч байна гэсэн дуудлагыг 05.07-ны өдрийн 11:05 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход барилгын материалын төвийн 2 дугаар давхарт 10х10 метрийн хэмжээтэй заалны 6х7 метрийн хэмжээтэй өрөөнд барилгын материал, эд хогшил шатаж байсныг 1 цаг 20 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 05.07-ны өдрийн 08:12 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 4х4 метрийн хэмжээтэй хогийн сувагт хог шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Говьсүмбэр аймаг, Шивээговь сум 2 дугаар багт ачааны автомашины дугуй шатаж байна гэсэн дуудлагыг 05.07-ны өдрийн 09:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 37 дугаар ангийн алба хаагчдыг очиход Дундговь аймгийн Баянжаргалан сумаас Говьсүмбэр аймгийн чиглэлд 101 тонн нүүрс тээвэрлэж явсан иргэн Б-ийн “Beiben North Benz ND4100” зүтгүүрийн автомашины чиргүүлийн 8 дугуй шатаж байсныг 43 минут ажиллаж унтраасан.
Хэнтий аймаг, Хэрлэн сум 3 дугаар багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.07-ны өдрийн 12:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ын 2х3 метрийн хэмжээтэй амбаар, хураалттай байсан 4 ханатай гэр, 4 метр хашаа шатаж байсныг 7 минут ажиллаж унтраасан.
Хэнтий аймаг, Хэрлэн сум 3 дугаар багт шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.07-ны өдрийн 12:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 32 дугаар ангийн алба хаагчдыг иргэн А-ийн 4х6 метрийн хэмжээтэй малын саравч, 10 боодол өвс шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 2 дугаар хороонд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.07-ны өдрийн 12:58 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ын 8х11 метрийн хэмжээтэй байшингийн 3х8 метрийн хэмжээтэй үүдний амбаар, эд зүйл, 10 метр хашаа шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.
Хэнтий аймаг, Хэрлэн сум 1 дүгээр багт шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.07-ны өдрийн 13:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 32 дугаар ангийн алба хаагчдыг, очиход иргэн иргэн Т-ийн 4 метр хашаа шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 23 дугаар хороонд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.07-ны өдрийн 13:44 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ийн хашааны 0.16 га талбайд шар өвс, 2 метр хашаа шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 41 дүгээр хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.07-ны өдрийн 14:26 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-н хашааны 0.5 га талбайд шар өвс, 8 метр хашаа шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Ховд аймаг, Булган сум Далт багийн задгайд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.07-ны өдрийн 14:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь 38 дугаар ангийн алба хаагчпыг очиход иргэн Э-ын хашааны 2 га талбайд шар өвс шатаж байсныг 1 цаг 30 минут ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймаг, Дархан сум 4 дүгээр багт айлын тагт шатаж байна гэсэн дуудлагыг 05.07-ны өдрийн 15:27 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 54 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ын 2 өрөө байрны 1х4 метрийн хэмжээтэй тагтан дээрх эд зүйлс шатаж байсныг 9 минут ажиллаж унтраасан.
Ховд аймаг, Зэрэг сум Эхэн багт ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 05.07-ны өдрийн 17:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын Зэрэг сум дахь 70 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-ын “Sinotruck ZZ3256” загварын ачааны автомашины бүхээг болон дугуй шатаж байсныг 29 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 24 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.07-ны өдрийн 20:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-ын 5 ханатай гэр бүрэн шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 4 дүгээр хороонд хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 05.07-ны өдрийн 20:14 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 2х3 метрийн хэмжээтэй хогийн сувагт хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 24 дүгээр хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.07-ны өдрийн 20:22 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход 20х15 метрийн хэмжээтэй барилгын хог шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 25 дугаар хороонд хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 05.07-ны өдрийн 20:33 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход 1х1.5 метрийн хэмжээтэй хогийн сувагт хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 18 иргэнийг аюулгүй газарт гаргасан.
Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сум 6 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.07-ны өдрийн 20:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь 69 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ын 8х6 метрийн байшингийн залгаа 4х4 метрийн хэмжээтэй байшин, эд зүйлсийн хамт шатаж байсныг 38 минут ажиллаж унтраасан.
Хэнтий аймаг, Хэрлэн сум 3 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.07-ны өдрийн 20:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 9х6 метрийн хэмжээтэй байшин, эд зүйлсийн хамт шатаж байсныг 8 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 37 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.07-ны өдрийн 21:09 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход 0.6 га талбайд шар өвс шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймаг, Баянгол сум 1 дүгээр багт боодолтой өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.07-ны өдрийн 21:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь 40 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ийн 300 боодол өвс шатаж байсныг 42 минут ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймаг, Дархан сум 16 дугаар багт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 05.07-ны өдрийн 22:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн И-ийн “Toyota Prius 30” загварын суудлын автомашин бүрэн шатаж байсныг 6 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 11 дүгээр хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 05.08-ны өдрийн 02:45 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 2х3 метрийн хэмжээтэй ил задгай хог шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 16 дугаар хороонд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 05.08-ны өдрийн 06:57 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход “Hyundai Starex” загварын автомашины хөдөлгүүр хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр:
Хөвсгөл аймаг, Эрдэнэбулган сум Зэрлэг багийн “Баянзүрх” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 330 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км/ойн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 05.04-ний өдрийн 15:30 цагт хүлээн авсан. 2026.05.07-ны өдөр: Онцгой байдлын газар, сумын Мэргэжлийн анги, Хилийн цэргийн 0299 дүгээр салбарын нийт 99 хүн, 8 автомашин, 25 мотоцикл, 11 морьтой 07:30 цагаас эхлэн ойн гал түймрийн урд, хойд, давааны орой хэсгээр 3 бүлэгт хуваагдан гадна талаас дотогш хумьж унтраах үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 1000 га орчим талбай өртөж шатсан.
Сэлэнгэ аймаг, Мандал сум 5 дугаар багийн “Зүрх хүзүү” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 278 км, Мандал сумын төвөөс зүүн урд зүгт 90 км/ ойн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 05.06-ны өдрийн 14:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 19 дүгээр ангийн алба хаагчид орон нутгийн иргэд нийт 58 хүн, 6 автомашинтай ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 05.07-ны өдрийн 10:30 цагт цурамд оруулан, 05.07-ны өдрийн 21:20 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 60 га орчим талбай өртөж шатсан.
Өвөрхангай аймаг, Бат-Өлзий сум 3 дугаар багийн “Хашаат” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 120 км, сумын төвөөс баруун зүгт 6 км/ Ойн гал түймэр гарч байна гэсэн мэдээллийг 05.07-ны өдрийн 16:21 цагт хүлээн авсан. Тус сумын Мэргэжлийн анги, орон нутгийн иргэд нийт 105 хүн, 15 автомашин, 29 мотоциклтой ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 05.07-ны өдрийн 17:40 цагт цурамд оруулан мөн өдрийн 18:40 цагт бүрэн унтрааж, Байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 0.1 га талбай өртөж шатсан.
Дорнод аймаг, Хөлөнбуйр сум 3 дугаар багийн “Хулстай” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 160 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 05.07-ны өдрийн 13:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Хөлөнбуйр сумын Мэргэжлийн ангийн ажилтанууд, 2 автомашинтай хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 05.07-ны өдрийн 15:25 цагт цурамд оруулан мөн өдрийн 17:50 цагт бүрэн унтрааж, тус сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчид хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 50 га талбай өртөж шатсан.
Дорнод аймаг, Халхгол сум 3 дугаар багийн “Сангийн далай” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 215 км, сумын төвөөс баруун урд зүгт 150 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 05.07-ны өдрийн 15:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Матад суманд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Дорнод аймгийн Онцгой байдлын газар, Халхгол суманд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргааны ажилтанууд орон нутгийн иргэд нийт 33 хүн, 5 автомашин, 1 трактортой хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 05.07-ны өдрийн 18:50 цагт цурамд оруулан мөн өдрийн 19:50 цагт бүрэн унтрааж, тус багийн малчин М-д хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 800 га талбай өртөж шатсан.
2026/05/08
Шинэ мэдээХүмүүнлэгийн андууддаа талархал илэрхийллээ
2026/05/08
Хоногийн мэдээУлаанбаатар хот, Баянгол дүүрэг 11 дүгээр хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 05.08-ны өдрийн 02:45 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 2х3 метрийн хэмжээтэй ил задгай хог шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
2026/05/08
Шинэ мэдээАлба хаагчид онолын, цэргийн дүрмийн болон жагсаалын бэлтгэл, бие бялдрын цогцолбор хичээл гэсэн сэдвийн хүрээнд 21 хоногийн хугацаанд суралцлаа.