Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Орхон аймагт 0.1 мм, Дундговь аймгийн 4 суманд 0.1-0.5 мм, Өмнөговь аймгийн 3 суманд 0.1-0.4 мм тунадас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

 Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +7...+12 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +20...+25 градус, бусад нутгаар +14...+19 градус дулаан байна.

  Улаанбаатар хотод:  Үүл багасна, бороо орохгүй, салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ, +9...+11 градус дулаан байна.

Төлөв байдал: 06-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 08-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 09-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 10-нд Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 11-нд Дарьгангын тал нутгаар, 12-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 05, 12-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Агаарын температур: Дархадын хотгор, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндий, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +7...+12 градус дулаан, Завхан голын эх, Алтай, Хангайн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -3...+2 градус хүйтэн, өдөртөө +12...+17 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +24...+29 градус, бусад нутгаар шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +18...+23 градус дулаан байна. 05-нд ихэнх нутгаар сэрүүхэн байна.

Гал түймэр:

Сэлэнгэ аймаг, Сайхан сум Хөтөл баг /аймгийн төвөөс баруун зүгт 123 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 3 км-т/  суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 05.05-ны өдрийн 10:15 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь 61 дүгээр ангийн алба хаагчдыг очиход  “Prius-20” загварын суудлын автомашины хөдөлгүүр, иргэн Г-ын  “Sonata-7” загварын суудлын автомашины хөдөлгүүр тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 33 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.05-ны өдрийн 12:16 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ийн 4х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 19 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.05-ны өдрийн 20:38 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 74 дүгээр ангийн  алба хаагчдыг очиход иргэн Ө-ын 9х13 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг  ажиллаж унтраасан. 

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 13 дугаар хороо малын бууц шатаж байна гэсэн дуудлагыг 05.05-ны өдрийн 23:36 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 65 дугаар ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.

 

. Ой, хээрийн түймэр:

- Ойн түймэр: Хөвсгөл аймаг, Эрдэнэбулган сум Зэрлэг багийн “Баянзүрх” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 330 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км  ойн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 05.04-ний өдрийн 15:30 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын 27 дугаар анги, Тариалан сум дахь 46 дугаар ангийн алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн нийт 59 хүн, 4 автомашин, 8 мотоцикл, 6 морьтой 2 бүлэгт хуваагдан ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна. 

Хэнтий аймаг, Галшар сум Оч багийн "Ноён уулын-Ар" гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 100 км-т, сумын төвөөс хойд зүгт 50 км-т/  Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 05.05-ны өдрийн 18:45 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, тус сумын Мэргэжлийн ангийн  нийт 22 хүн, 3 автомашинтай хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж  20:40 цагт цурамд оруулсан. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Ц.Эрдэнэбаатар: Монгол орныхоо дөрвөн зүг, найман зовхист хүрээгүй газар, үүрэг гүйцэтгээгүй аймаг гэж байхгүй

Ийм л эгэлгүй мөртлөө энгийн тэр л алба хаагчдын төлөөлөл ОБЕГ-ын харьяа Ар талын 115 дугаар ангийн шуурхай албаны жолооч, ахлах ахлагч Ц.Эрдэнэбаатар бол nematimes ярицлагын булангийн өнөөдрийн зочин.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Салбарын тулгамдсан асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэж ажиллахаа илэрхийллээ

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж, гамшиг, аюулт үзэгдэл, ой, хээрийн гал түймрийн нөхцөл байдал, техник, тоног төхөөрөмжтэй танилцлаа.