Салбарын эрдэмтэн, судлаачид онол, практикийн судалгааны үр дүнг хэлэлцлээ

A- A A+

Олон улсын хүмүүнлэгийн өдрийг угтан ОБЕГ-ын дэргэдэх  Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, Монгол Улаан Загалмайн нийгэмлэгтэй хамтран “Уур амьсгалын өөрчлөлт ба гамшгийг даван туулах чадавх: асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр зохион байгууллаа. 

МУЗН-ийн нарийн бичгийн дарга Н.Болормаа хэлсэн үгэндээ, "Бид цаашид, Шинжлэх ухаан-бодлого-практикийн уялдааг гүнзгийрүүлэх хүрээнд судалгаанд суурилсан зөвлөмжийг бодлогын баримт бичигт системтэй тусгах, туршилтын загваруудыг орон нутагт хэрэгжүүлэн үр дүнг үнэлж, улмаар үндэсний хэмжээнд нутагшуулах хамтарсан механизм бүрдүүлэх шаардлагатай байна. Тухайлбал, их, дээд сургууль, судалгааны байгууллага, төрийн байгууллагуудын тогтмол хамтын ажиллагааны платформыг бий болгох, уур амьсгал, гамшгийн эрсдэлийн нэгдсэн мэдээллийн санг баяжуулах, орон нутгийн түвшинд мэдээлэл цуглуулах, боловсруулах чадавхыг бэхжүүлэх хэрэгтэй. Ингэснээр зуд, үер зэрэг давтамж өндөртэй гамшгийн эрсдэлийг урьдчилан тооцоолох, эрт сэрэмжлүүлэх тогтолцоог сайжруулах боломж бүрдэнэ" гэдгийг онцолсон юм.

Онол практикийн бага хурлыг 2016 оноос хойш тасралтгүй 11 дэх жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн хуралд 27 байгууллагын эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүд оролцлоо. Салбарын эрдэмтэн, судлаачдаас 20 гаруй илтгэл ирүүлснээс 10 илтгэлийг хэлэлцүүлж, санал, зөвлөмжийг тусган зөвлөмжийн төсөл гаргалаа.

Ташрамд дурадахад, дэлхий даяар 1948 оноос эхлэн тавдугаар сарын 8-ны өдрийг Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөний өдөр болгон тэмдэглэж ирсэн бөгөөд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 2011 оноос эхлэн жил бүрийн энэ өдрийг “Монголын Хүмүүнлэгийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг юм.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх "Бүү бас" аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ

Аялал, зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан үер, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас  "Усыг бүү бас" аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ.

Аймаг, сумдын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг бодит нөхцөлд туршин, тодотгол хийлээ

Монгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Архангай аймагт “Орон нутгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, хүмүүнлэгийн байгууллага, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдэвт гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд штабын дадлага хийлээ

Энэхүү иж бүрэн сургуулийн хүрээнд аймаг, сум, багийн түвшний удирдлага, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын харилцан ажиллагаа, мэдээлэл солилцоо, шийдвэр гаргалтын шуурхай байдал, хүч хэрэгслийн татан төвлөрүүлэлт, нүүлгэн шилжүүлэлт, түр байршуулалт, эмнэлгийн яаралтай тусламж, эрэн хайх, аврах ажиллагаа, гал түймэр унтраах, үер усны аюулаас хамгаалах, холбоо мэдээллийн тасралтгүй ажиллагааг дадлагажуулсан гэдгээрээ онцлог юм.