Техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлд анхаарч ажиллаж байгааг онцоллоо

A- A A+

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр, Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газарт ажиллах үеэрээ Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээн дэх бүсчилсэн хөгжлийн бодлого, чөлөөт бүсийн хөгжлийн асуудлаар санал солилцлоо.

Тухайлбал, Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ- ын ололт амжилтыг бататгахын зэрэгцээ бүс нутагт эдийн засгийн шинэ платформ бий болгох шаардлагатай байгааг онцлоод эдийн засгийн шинэ гарц, тээврийн коридор бий болгох асуудлыг нэг цонхны бодлогод тусган хэрэгжүүлэхийг анхааруулав. 

Мөн Гамшгаас хамгаалах тухай болон Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, гамшгаас урьдчилан сэргийлэх тогтолцоог сайжруулах, Онцгой байдлын байгууллагын техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлд анхаарч ажиллаж байгааг илэрхийлсэн юм. 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх "Бүү бас" аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ

Аялал, зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан үер, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас  "Усыг бүү бас" аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ.

Аймаг, сумдын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг бодит нөхцөлд туршин, тодотгол хийлээ

Монгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Архангай аймагт “Орон нутгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, хүмүүнлэгийн байгууллага, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдэвт гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд штабын дадлага хийлээ

Энэхүү иж бүрэн сургуулийн хүрээнд аймаг, сум, багийн түвшний удирдлага, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын харилцан ажиллагаа, мэдээлэл солилцоо, шийдвэр гаргалтын шуурхай байдал, хүч хэрэгслийн татан төвлөрүүлэлт, нүүлгэн шилжүүлэлт, түр байршуулалт, эмнэлгийн яаралтай тусламж, эрэн хайх, аврах ажиллагаа, гал түймэр унтраах, үер усны аюулаас хамгаалах, холбоо мэдээллийн тасралтгүй ажиллагааг дадлагажуулсан гэдгээрээ онцлог юм.