Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар тогтуун байсан.
Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндийгөөр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи нутгийн хойд хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр +15...+20 градус, говийн бүс нутаг, Дарьгангын тал нутгаар +25...+30 градус, бусад нутгаар +20...+25 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Өдөртөө +21...+23 градус дулаан байна.
Төлөв байдал: 05-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 06-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 07-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 08-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Салхи 05-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр, 06-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. ихэнх нутгаар сэрүүсэж, шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр -3...-8 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5...+10 градус, бусад нутгаар -2...+3 градус дулаан, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +5...+10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +17...+22 градус, бусад нутгаар +11...+16 градус дулаан байна. 07-нд нутгийн баруун хагаст, 08-нд ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.
Гал түймэр:
Баянхонгор аймаг, Баянцагаан сум Хөшөөгийн бууц 2 дугаар баг /аймгийн төвөөс баруун зүгт 260 км, сумын төвөөс баруун урд зүгт 130 км/ Малчин иргэн Ц-ийн өвөлжөөний бууц шатаж байна гэсэн дуудлагыг 11:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянцагаан сум дахь Эрэн хайх, аврах алба хаагчдыг очиход, иргэн Ц-ийн эзэмшлийн 40х40 метрийн хэмжээтэй өвөлжөөний 10х10 метрийн хэмжээтэй бууц шатаж байсныг ажиллан унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 33 дугаар хороо хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 14:55 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Д-ын эзэмшлийн хашаанд 3 метр хашаа, 3х4 метрийн хэмжээтэй хураалттай мод шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хэнтий аймаг, Хэрлэн сум Булаг 2 дугаар баг эзэнгүй айлын хашаанд хураалтай байсан өвс, автомашины дугуй шатаж байна гэсэн дуудлагыг 15:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Э-ийн эзэмшлийн хашаанд хураалттай байсан 2000 ширхэг боодлын өвс, 4000 ширхэг автомашины хуучин дугуй шатаж байсныгажиллан унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороо автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 15:52 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Э-ын эзэмшлийн "Prius-20" загварын автомашин бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.
Орхон аймаг, Баян-Өндөр сум Даваат баг байшин шатаж байна гэсэн дуудлагыг 21:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 81 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, иргэн М-ийн эзэмшлийн 5х6 метрийн хэмжээтэй дүнзэн байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллан унтраасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/05/04
Шинэ мэдээМонгол Улсад генерал цол олгож эхэлсний 82 жилийн ойн хүрээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын шинээр генерал цол хүртсэн болон генерал цол нэмсэн генералууд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн “Генералуудын төгөл”-д мод тарьлаа.
2026/05/04
Шинэ мэдээТактикийн үзүүлэх дадлагад аймаг, сумдын Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, эрүүл мэнд, цагдаа, төрийн болон төрийн бус нийт 11 байгууллагын 121 хүн, 25 техник хэрэгсэлтэйгээр оролцож, гамшгийн үеийн хариу арга хэмжээ, хамтын ажиллагаа, шуурхай удирдлагын зохион байгуулалтыг дээшлүүллээ.
2026/05/04
Шинэ мэдээОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян алба хаагчдынхаа бэлтгэл, сургуулилттай танилцаж, баг тамирчдад амжилт хүслээ.