Химийн ослын үеийн шуурхай хариу арга хэмжээ, хамтын ажиллагааны бэлтгэл, бэлэн байдлаа дээшлүүлэв

A- A A+

“Химийн хорт болон аюултай бодисын хууль эрх зүйн орчин, химийн ослоос урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалтын хүрээнд "АПУ" ХХК-ийн байршилд химийн ослын цагийн байдлын дагуу ажиллаж, дадлага сургууль хийлээ.



Дадлага сургуульд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, НОБГ-ын алба хаагчид, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн Байгаль орчны газрын мэргэжилтнүүд хамтран оролцсон юм.


Энэ үеэр химийн ослын үеийн хамтын ажиллагаа, байгууллагуудын уялдаа холбоо, шуурхай хариу арга хэмжээний бэлэн байдлаа дээшлүүлж, харилцан туршлагаа солилцлоо.

Тус сургалтыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Онцгой байдлын ерөнхий газар хамтран химийн хорт болон аюултай бодистой холбоотой хууль тогтоомж, дүрэм журам, стандартыг сурталчлах, химийн ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх хүрээнд хоёр өдрийн хугацаанд зохион байгуулсан юм.

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх "Бүү бас" аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ

Аялал, зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан үер, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас  "Усыг бүү бас" аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ.

Аймаг, сумдын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг бодит нөхцөлд туршин, тодотгол хийлээ

Монгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Архангай аймагт “Орон нутгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, хүмүүнлэгийн байгууллага, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдэвт гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд штабын дадлага хийлээ

Энэхүү иж бүрэн сургуулийн хүрээнд аймаг, сум, багийн түвшний удирдлага, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын харилцан ажиллагаа, мэдээлэл солилцоо, шийдвэр гаргалтын шуурхай байдал, хүч хэрэгслийн татан төвлөрүүлэлт, нүүлгэн шилжүүлэлт, түр байршуулалт, эмнэлгийн яаралтай тусламж, эрэн хайх, аврах ажиллагаа, гал түймэр унтраах, үер усны аюулаас хамгаалах, холбоо мэдээллийн тасралтгүй ажиллагааг дадлагажуулсан гэдгээрээ онцлог юм.