Гол мөрний усанд суусан автомашиныг татан гаргаж, иргэдийн аюулгүй байдлыг хангалаа

A- A A+

Гол мөрөн, нуурууд битүү мөсөн бүрхүүлтэй хэвээр байгаа ч ихэнх голуудад цөн түрж гол мөснөөс бүрэн чөлөөлөгдөж, мөс цөмрөх аюултай байгаа энэ үед мөсөн дээгүүр автомашинтай тээвэр хийснээс иргэдийн эд хөрөнгө, эрүүл мэндэд эрсдэл учруулж байна.

Тухайлбал  Хөвсгөл аймгийн Галт сумын нүхт багийн "Онгоцон толгой" гэдэг газарт Шинэ-Идэр сумаас Их харгана гэдэг газарт хөдөлгөөн үйлдэж явсан  “УАЗ” 396252 загварын  ачааны автомашин 2 зорчигчтой, "Идэр"-ийн голд суусан, иргэд нь автомашины толгой дээрээ зогсож байна гэсэн дуудлага өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 30-нд бүртгэгдэж,  аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, иргэдийг завиар зөөвөрлөн эрэг дээр эсэн мэнд гаргаж,  “УАЗ” 396252 загварын ачааны автомашиныг татан гаргалаа.

Завхан аймгийн Отгон сумын Хужирт багийн Буянт голд суудлын автомашин голын усанд суусан урсах гээд байна гэсэн дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Отгон сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид  "УАЗ" загварын суудлын автомашин "Буянт" голд суусан байсныг татан гаргалаа. 

Он гарсаар дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар  гол, нуурын мөсөнд цөмөрсөн 16, гол, нуурын усанд суусан 6 тохиолдол бүртгэгдэж,  Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 9 иргэний амь насыг авран хамгаалж,  15 тээврийн хэрэгслийг татан гаргаж, аюулгүй болголоо. 

Цаашид гол мөрөн, нуурын мөсний зузаан улам нимгэрч, хэврэгших тул цаг хожих, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Эмч, сэтгэл зүйч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн чиглүүлэх сургалтыг зохион байгууллаа

Мөн АШУҮИС-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэнг сургаж, мэргэшүүлэх, дадлагажуулах богино болон урт хугацааны сургалтад хамруулахын зэрэгцээ  “Сэтгэлзүйн хөдөлгөөнт бүлэг”-ийг анги, байгууллагуудад ажиллуулж, сэтгэлзүйн боловсрол олгох сургалтыг тогтмолжуулаад байна.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль удирдах бүрэлдэхүүний танхимын сургалтаар эхэллээ

 “Орон нутгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, хүмүүнлэгийн байгууллага, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдэвт  тус дадлага сургууль энэ сарын 20-22-ны өдрүүдэд үргэлжилнэ.