Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баянхонгор аймгийн 1 суманд 0.1 мм, Завхан аймгийн 2 суманд 3-5 см, цас 1 суманд 4 мм, бороо орсон. Өвөрхангай аймгийн 1 суманд 00-0.1 мм хэмжээтэй хур тундас орсон бусад нутгаар цаг агаар тогтуун хонолоо.

Өнөөдөр: Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг. Алтайн өвөр говь, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр +3...+8 градус, Увс нуурын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +14...+19 градус, бусад нутгаар +9...+14 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +11...+13 градус дулаан байна.

Төлөв байдал: 2-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи 5-р сарын 2-нд тал, хээрийн нутгаар, 4-нд нутгийн хойд хэсгээр, 5-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар дулаарч, шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр -3...-8 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8...+13 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр +3...+8 градус, бусад нутгаар -2...+3 градус дулаан, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр +11...+16 градус, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +23...+28 градус, бусад нутгаар +17...+22 градус дулаан байна. 5-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Гал түймэр:

 

Баянхонгор аймаг, Баянхонгор сумын амбаар шатаж байна гэх дуудлагыг 13:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 16 дугаар ангийн  алба хаагчдыг очиход, иргэн П-ийн эзэмшлийн  3х1.50, 2х1.50 метрийн хэмжээтэй 2 модон амбаар шатаж байсныг ажиллан унтраасан. 

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 26 дугаар хороо гал гараад байна гэсэн дуудлагыг 15:27 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн М-ийн эзэмшлийн 1 м.куб хашааны банз шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Баян-Өлгий аймаг, Цэнгэл сум 6 дугаар баг “Цагаанговь” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 75 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 10 км/ Өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 15:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 71 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, иргэн А-ын 10х20 метрийн хэмжээтэй өвөлжөөн доторх  хураалгатай аргал шатаж байсныг  ажиллан унтраасан.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 20 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 19:03 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, иргэн Ч-ийн эзэмшлийн 15х8 метрийн хэмжээтэй 1 давхар мансардтай байшин бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.

Ой, хээрийн түймэр:

Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сум Цагаанбэлчир багийн “Бэлчир” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 80 км, сумын төвөөс баруун хойд зүгт 24 км/ Ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.28-ны өдрийн 17:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь 69 дүгээр анги, сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн нийт 70 хүн, 8 автомашин, 10 мотоцикл, 6 морьтой 2 бүлэгт хуваагдан ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж 04.29-ний өдрийн 15:56 цагт цурманд оруулсан, унтраахаар ажиллаж байна.

Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сум Цагаанбэлчир багийн "Нам-Улаан" гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 135 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 35 км-т/   Ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.29-ний өдрийн 11:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар,  аймгийн Цагдаагийн газар, сумын мэргэжлийн ангийн  нийт 51 хүн, 5 автомашин, 12 мотоциклтой ойн түймрийг унтраахаар ажиллаж, 18:00 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймаг, Ерөө сум Буурагчин багийн “Харганат” гэдэг газар / аймгийн төвөөс зүүн урд зүгт 188 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 90 км-т/ Ойн түймэр гарсан тухай 04.29-ний өдрийн 17:50 цагт  firms.modaps.eosdis.nasa.gov,ICC.mn сайтад илэрсэн. Тус сумын Мэргэжлийн ангийнхан ажиллаж байна.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол: 

Хөвсгөл аймаг, Галт сум Нүхт багийн "Онгоцон толгой" гэдэг газарт /аймгийн төвөөс урд зүгт 130 км, сумын төвөөс баруун зүгт 30 км / Шинэ-Идэр сумаас Их харгана гэдэг газар луу хөдөлгөөн үйлдэж явсан  “УАЗ” 396252 загварын  ачааны автомашин 2 зорчигчтой, "Идэр"-ийн голд суусан, иргэд нь автомашины толгой дээрээ зогсож байна гэсэн дуудлагыг 04.30-ны өдрийн 06:55 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын 76 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Д-ийн  “УАЗ” 396252 загварын ачааны автомашин "Идэр"-ийн голд суусан, зорчиж явсан иргэн Д /19 настай, эрэгтэй/, иргэн О /18 настай, эрэгтэй/ нар автомашины толгой хэсэгт нь гарсан автомашин дээр суусан байдалтай байсан иргэдийг завиар зөөвөрлөн эрэг дээр 08:27 цагт эсэн мэнд гарган, 11:31 цагт “УАЗ” 396252 загварын ачааны автомашиныг татан гаргасан. (Усны гүн-2 метр, өргөн-80 метр, баруун эргээс 15 метр зүүн талаас 65 метр

Завхан аймгийн Отгон сумын  Хужирт багийн Буянт голд /аймгийн төвөөс урд зүгт 133 км, сумын төвөөс зүүн зүгт 5 км/  Иргэн Д.Х-ийн эзэмшлийн  суудлын автомашин голын усанд суусан урсах гээд байна гэсэн дуудлагын 23:04 цагт хүлээн авсан  Тус аймгийн Онцгой байдлын газрын Отгон сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход, иргэн Х-ийн эзэмшлийн "УАЗ" загварын суудлын автомашин 1 зорчигчтой, "Буянт" голд суусан байсныгажиллан голын уснаас татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв

Сарын эхээр дулаарах боловч цаашдаа нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүл үеүдэд олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар орох төлөвтэй байна.

Гол мөрний усанд суусан автомашиныг татан гаргаж, иргэдийн аюулгүй байдлыг хангалаа

Гол мөрөн, нуурууд битүү мөсөн бүрхүүлтэй хэвээр байгаа ч ихэнх голуудад цөн түрж гол мөснөөс бүрэн чөлөөлөгдөж, мөс цөмрөх аюултай байгаа энэ үед мөсөн дээгүүр автомашинтай тээвэр хийснээс иргэдийн эд хөрөнгө, эрүүл мэндэд эрсдэл учруулж байна.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ