Монгол Улсад генерал цол олгож эхэлсний 82 жилийн ой, “Монгол генералуудын өдөр” тохиож байна

A- A A+

БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр генерал хэмээх цэргийн дээд цол олгосноос хойш 82 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Энэхүү түүхэн өдрийг 2004 оноос хойш “Монгол генералын өдөр” болгон тэмдэглэж ирснээр төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд жил бүр ээлжлэн цэргийн дээд цолтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг бахархалт уламжлал тогтсон юм.

Улсын иргэний хамгаалалт, гамшгаас хамгаалах үйлсэд хурандаа генерал С.Равдан, дэслэгч генерал Ж.Жамьян, дэслэгч генерал Ч.Түмэндэмбэрэл, хошууч генерал Г.Махбариад, дэслэгч генерал Г.Дамдинсүрэн, хошууч генерал Д.Лхагвасүрэн, хошууч генерал Э.Цэрэндорж, хошууч генерал О.Отгонжаргал, хошууч генерал П.Сүндэв, хошууч генерал О.Үржин, хошууч генерал П.Даш, бригадын генерал Ц.Амгаланбаяр, бригадын генерал Х.Батбилэг нар хүчин зүтгэсэн байна.

Харин Онцгой байдлын байгууллагаас хошууч генерал Т.Бадрал, хошууч генерал Г.Ариунбуян, бригадын генерал М.Энх-Амар, бригадын генерал Б.Ууганбаяр, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, бригадын генерал Л.Болдбаатар, бригадын генерал Д.Намсрай, бригадын генерал Ц.Ганзориг нар төрөн гарсан гарсан юм. 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх "Бүү бас" аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ

Аялал, зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан үер, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас  "Усыг бүү бас" аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ.

Аймаг, сумдын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг бодит нөхцөлд туршин, тодотгол хийлээ

Монгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Архангай аймагт “Орон нутгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, хүмүүнлэгийн байгууллага, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдэвт гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд штабын дадлага хийлээ

Энэхүү иж бүрэн сургуулийн хүрээнд аймаг, сум, багийн түвшний удирдлага, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын харилцан ажиллагаа, мэдээлэл солилцоо, шийдвэр гаргалтын шуурхай байдал, хүч хэрэгслийн татан төвлөрүүлэлт, нүүлгэн шилжүүлэлт, түр байршуулалт, эмнэлгийн яаралтай тусламж, эрэн хайх, аврах ажиллагаа, гал түймэр унтраах, үер усны аюулаас хамгаалах, холбоо мэдээллийн тасралтгүй ажиллагааг дадлагажуулсан гэдгээрээ онцлог юм.