ОЦҮЧИ, 2026 оны дөрөвдүгээр сарын 26 /Reuters/. Японы хойд нутагт дэгдсэн ой хээрийн хоёр томоохон түймрийг унтраахаар 1000 гаруй гал сөнөөгч дөрөв дэх өдрөө ажиллаж байна. Бямба гарагийн байдлаар гал түймэр суурьшлын бүсэд ойртсон тул 3000 гаруй оршин суугчийг яаралтай нүүлгэн шилжүүлжээ. Энэ удаагийн гал түймэр нь цар хүрээгээрээ Японы түүхэнд бүртгэгдсэн гурав дахь томоохон тохиолдол болж байна. Сүүлийн жилүүдэд тус улсад ойн түймэр олонтоо гарах болсон юм.

Эхний түймэр өнгөрсөн лхагва гарагт уулархаг бүсэд гарсан бол удалгүй Иватэ мужийн Оцүчи хотын суурьшлын бүсийн ойролцоо хоёр дахь голомт үүсжээ. Саад бартаа ихтэй уулархаг газар нутаг, хуурай цаг агаар болон хүчтэй салхины улмаас түймрийг цурманд оруулахад хүндрэлтэй байна. Бямба гарагийн байдлаар гал түймэрт 730 орчим га талбай өртөж, 1541 өрхийн 3233 иргэнийг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргажээ.

Одоогийн байдлаар найман барилга байгууламж, тэдгээрийн дотор нэг орон сууц галд өртөж сүйдсэн бөгөөд хүний амь нас эрсэдсэн, гэмтэж бэртсэн тохиолдлууд бүртгэгдээгүй байна.
Эх сурвалж: montsame.mn
2026/04/27
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2026/04/27
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2026/04/27
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ