Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр Онцгой байдлын ерөнхий газар, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага, Жендэрийн үндэсний хороо хамтран, ЭККО-ФАРМ төслийн хүрээнд “Гамшгийн эрсдэлийн менежментийн үйл ажиллагаанд жендэрийн үзэл баримтлал, зарчмыг тусгах нь” сэдэвт олон талт зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлгийг ОБЕГ-т зохион байгууллаа.
Уулзалт, хэлэлцүүлэгт төрийн болон олон улсын байгууллага, иргэний нийгэм, судалгааны байгууллагын төлөөлөл оролцсон бөгөөд төслийн танилцуулга, нөхцөл байдлын үнэлгээ, бодлогын дүн шинжилгээний үр дүн, зөвлөмжүүдийг танилцуулсан юм.

Мөн оролцогчид гамшгийн эрсдэлийн удирдлагад жендэрийн мэдрэмжтэй хандлагыг бодлого, төлөвлөлт, хэрэгжилтийн түвшингийн талаар хэлэлцэж, хөтөлбөрийн хүрээнд цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг хэлсэн үгэндээ "Гамшиг, аюулт үзэгдэл, ослын нөлөөлөл нь хүн бүрт ижил байдлаар тусдаггүй бөгөөд нас, хүйс, нийгмийн байдал, хөгжлийн бэрхшээл, орлогын түвшин, гэр бүлийн бүтэц зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан харилцан адилгүй илэрдэг. Иймээс гамшгийн эрсдэлийг бууруулах бодлого, төлөвлөлт, бэлэн байдал, хариу арга хэмжээ, сэргээн босголтын бүхий л үе шатанд жендэрийн мэдрэмжтэй хандлага нэвтрүүлэх нь зөвхөн нийгмийн шударга ёсны асуудал биш, харин үр дүнтэй, хүртээмжтэй, тогтвортой байдал нь гамшгийн менежментийн үндэс болж, “хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчим нь гамшгаас хамгаалах үйл ажиллагааны чухал үнэт зүйл гэдгийг онцоллоо.

Канад Улсын Элчин сайдын яамны Хөгжлийн хөтөлбөрийн тэргүүн Жан-Стефан Күтюр "Гамшиг нь жендэрийн хувьд саармаг бус бөгөөд эмэгтэйчүүд, охид илүү өртөх хандлагатай байдгийг дурдаж, жендэрийн мэдрэмжтэй хандлага нь нийгмийн бүх бүлгийн тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэхэд чухал болохыг тэмдэглэсэн бол Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга А.Адилбиш "Жендэр нь зөвхөн хүйсийн асуудал биш нийгмийн бүх бүлгийн ялгаатай хэрэгцээг бодлого, үйл ажиллагаанд тусгах шаардлагатайг онцолсон юм.
Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид эрсдэлийн үнэлгээ, судалгаа, мэдээллийн санг жендэрээр ангилсан өгөгдөлд тулгуурлан боловсронгуй болгох, шийдвэр гаргах болон гамшгаас хамгаалах бүтэц дэх оролцоог тэгш хангах, сургалт, мэдээллийг бүх бүлэгт хүртээмжтэй хүргэх, гамшгийн үеийн хамгаалал, үйлчилгээ, сэргээн босголтод ялгаатай хэрэгцээг тусгах зэргээр гамшгийн эрсдэлийн менежментийн бүх шатанд жендэрийн мэдрэмжтэй хандлагыг нэвтрүүлэх шаардлагыг дэмжлээ.
Мөн гамшгийн нөлөөлөл нь нас, хүйс, нийгмийн байдал, амьжиргааны нөхцөл зэрэг хүчин зүйлээс хамааран ялгаатай илэрдэг тул бодлого, төлөвлөлтийг илүү хүртээмжтэй, хүн төвтэй болгох шаардлагатайг онцолсон юм.
Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын гамшгийн эрсдэлийн удирдлагын бодлого, үйл ажиллагаанд жендэрийн үнэлгээ, дүн шинжилгээг нэвтрүүлэх, олон талын оролцоог бэхжүүлэх, цаашдын бодлогын зөвлөмж боловсруулахад чухал ач холбогдолтой гэдгээр онцлог байлаа.




2026/04/13
Шинэ мэдээАялал, зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан үер, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас "Усыг бүү бас" аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ.
2026/04/13
Шинэ мэдээМонгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Архангай аймагт “Орон нутгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, хүмүүнлэгийн байгууллага, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдэвт гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгууллаа.
2026/04/13
Шинэ мэдээЭнэхүү иж бүрэн сургуулийн хүрээнд аймаг, сум, багийн түвшний удирдлага, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын харилцан ажиллагаа, мэдээлэл солилцоо, шийдвэр гаргалтын шуурхай байдал, хүч хэрэгслийн татан төвлөрүүлэлт, нүүлгэн шилжүүлэлт, түр байршуулалт, эмнэлгийн яаралтай тусламж, эрэн хайх, аврах ажиллагаа, гал түймэр унтраах, үер усны аюулаас хамгаалах, холбоо мэдээллийн тасралтгүй ажиллагааг дадлагажуулсан гэдгээрээ онцлог юм.