Байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчдад үүрэг чиглэл, аргазүйн зөвлөгөө өглөө

A- A A+

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг Хэнтий аймгийн Онцгой байдлын газарт ажиллалаа.

Ажиллах үеэрээ аймгийн Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 32, 42 дугаар анги, Эрэн хайх, аврах салбарын үйл ажиллагаа болон албанд ашиглаж байгаа автомашин техник, тоног төхөөрөмж, багаж зэвсэглэмжтэй танилцаж, бэлтгэл бэлэн байдал, үүрэг гүйцэтгэлийн онцлог, тохиолдож байгаа гамшиг, осол, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар мэдээлэл сонслоо.

Мөн алба хаагчидтай уулзалт хийж, Онцгой байдлын байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа бодлого, хууль, эрх зүйн орчин, гадаад хамтын ажиллагаа, төсөл, хөтөлбөрүүдийн талаар танилцуулж, алба хаагчдын ёс зүй, бэлтгэл бэлэн байдал, ур чадварыг дээшлүүлэх үүрэг чиглэл, арга зүйн зөвлөгөө өгч ажилласан юм.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх "Бүү бас" аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ

Аялал, зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан үер, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас  "Усыг бүү бас" аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ.

Аймаг, сумдын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг бодит нөхцөлд туршин, тодотгол хийлээ

Монгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Архангай аймагт “Орон нутгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, хүмүүнлэгийн байгууллага, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдэвт гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд штабын дадлага хийлээ

Энэхүү иж бүрэн сургуулийн хүрээнд аймаг, сум, багийн түвшний удирдлага, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын харилцан ажиллагаа, мэдээлэл солилцоо, шийдвэр гаргалтын шуурхай байдал, хүч хэрэгслийн татан төвлөрүүлэлт, нүүлгэн шилжүүлэлт, түр байршуулалт, эмнэлгийн яаралтай тусламж, эрэн хайх, аврах ажиллагаа, гал түймэр унтраах, үер усны аюулаас хамгаалах, холбоо мэдээллийн тасралтгүй ажиллагааг дадлагажуулсан гэдгээрээ онцлог юм.