Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, шөнөдөө Алтайн салбар уулсаар, өдөртөө Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Агаарын температур өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгаар сэрүүсэж, Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр +1...+6 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Тэрэлж голын хөндийгөөр +7...+12 градус, говийн бүс нутгаар +18...+23 градус,  бусад нутгаар +11...+16 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө -2...-4 градус хүйтэн, өдөртөө +11...+13 градус дулаан байна.

Төлөв байдал: 15-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хэрлэн Онон, Улз голын хөндийгөөр, 17-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Халх голын хөндийгөөр, 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар 15-нд сэрүүсэх боловч 16-наас ихэнх нутгаар дулаарч, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +16...+21 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +21...+26 градус, бусад нутгаар шөнөдөө -3...+2 градус, өдөртөө +11...+16 градус дулаан байна.

Гал түймэр:

Сэлэнгэ аймаг, Хүдэр сум 1 дүгээр багийн задгайд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 04.13-ны өдрийн 12:34 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, “Хүдэр тохижилт” ОНӨААТҮГ-ын ажилтнууд 8х16 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянхонгор аймаг, Баянхонгор сум 9 дүгээр баг хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.13-ны өдрийн 12:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 16 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 5 метр хашаа, 2х2 метрийн хэмжээтэй амбаар, эд зүйлийн хамт шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум 3 дугаар баг амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.13-ны өдрийн 16:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 15 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ч-ийн 2х3 метрийн хэмжээтэй 2 амбаар, хураалттай 5 ханатай гэр, автомашины 4 ширхэг дугуй, 1 унадаг дугуй, 5 тн хөрзөн, 200 боодол өвс, 3 метр хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.

Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.13-ны өдрийн 16:51 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 37 дугаар ангийн алба хаагчппыг очиход иргэн Н-ийн 2x4 метрийн хэмжээтэй амбаар задгай өвс шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Ой, хээрийн түймэр:

 Хээрийн түймэр: Дорнод аймаг, Дашбалбар сум 4 дүгээр багийн “Ямлах” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 280 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км/ Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.13-ны өдрийн 12:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Дашбалбар суманд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Хилийн цэргийн 0275 дугаар ангийнхан, Дашбалбар сумын Мэргэжлийн ангийн нийт 25 хүн, 3 автомашинтай хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан 17:30 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар Монгол Улсын талд хээрийн гал түймэрт 130 га талбай өртөж шатсан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Онцгой мэдээ №03 (225)

Онцгой мэдээ №03 (225)

Н.Номтойбаяр: Онцгой байдлын техник хэрэгслийн хангамжийг үе шаттай нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана

Энэ үеэр онцгой байдлын салбарын үйл ажиллагаанд байгалийн давагдашгүй хүчин зүйлсийн үед иргэдийн оролцоо, мэдлэг, боловсролыг нэмэгдүүлэх нь нэн чухал бөгөөд цаашид техник хэрэгслийн хангамжийг нэмэгдүүлэхэд анхааран ажиллахаа илэрхийллээ.

Албаны онцлог, үйл ажиллагааг олон нийтэд танилцууллаа

Мөн албаны онцлогийг харуулсан гал унтраах, аврах ажиллагааны үзүүлэх тоглолт, анхны тусламж, албаны эрэлч нохой, дроны үзүүлбэрүүдийг сонирхууллаа.